Ухаант морьдын уран үзүүлбэр

А.Тэлмэн
2012 оны 3-р сарын 30 -нд

Дорнод аймгийн уяачдын холбооны 15 жилийн ой өнгөрсөн ням гарагт боллоо. Энэ үеэр хос морьтон шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээнийг үзэхээр хурсан олны сонирхлыг хоёр шарга морь өөрсдийн гайхамшигт  чадвараараа эрхгүй татаж байсныг онцлох байна. Тэдний жолоог нь татаж, далыг нь алгадахад өөдөө цоройдог сургуультай. Эгээ л циркийн морьд шиг “жүжигчдийг” харсан хөгшчүүл “Морь гэдэг ийм л ухаантай амьтад даа” хэмээн толгой сэгсрэн шагшиж байлаа.

П.Цэдэн-Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна