Түрүү соёолонгийн эзэн М.Бадамдорж: “Уртын Дамдинжав гуайн хул азарганы угшилтай үрээ байгаа юм”
А.Тэлмэн
Дорнод аймгийн морин спорт уяачдын холбооны 15 жилийн ойн баяр наадамд хурдан соёолонгуудаа айрагдуулсан эздээс баярын сэтгэгдэл хуваалцлаа.
Холбооныхоо ойд соёолон түрүүлгэсэн танд баяр хүргэе. Баярынхаа сэтгэгдлээс хуваалцаач?
-Баярлалаа. Сэтгэл өндөр байна. Би Хэнтий аймгийн Норивлон сумын 1-р бригадаас ирж оролцож байгаа юм. Намайг Мөнхдоржийн Бадамдорж гэдэг. Дорнод аймгийн МСУХ-ны 15 жилийн ойн наадамд хоёр соёолонтой ирээд нэг нь түрүүлчихлээ.
-Нөгөө нь ?
-/инээгээд/ Онгирч гүйж яваад хэдэд орсныг нь мэдсэнгүй.
-Уяачийн эрдэмд шамдсан залуусын төлөөлөл юм байна. Морь уяад хичнээн жил болж байгаа вэ?
-Миний аав морь уядаг байсан. Харин миний тухайд гэвэл 2-3 жил л болж байна.
-Удам дамжсан уяач байх нь ээ?
- Тиймээ, миний аавын нэг будан морь байсан юм. Би түүнийг сумынхаа наадамд унадаг байлаа. Бас ч үгүй хэд хэд түрүүлсэн шүү. Тиймээс багийн л хурдан моринд сонирхолтой байсан гэж хэлж болно. Тэр сонирхлыг минь аймгийн Алдарт уяач Шижир гэж миний хамаатны ах анзааран хажуудаа авч морь уях замд эргэлтгүй оруулсан юм. Тэгээд энэ жилээс хонгор, хүрэн хоёр соёолон авчирч уяад сумандаа хурдлуулж эхэлсэн. Тэгсэн энд хүрэн үрээ маань түрүүлчихлээ.
-Түрүүлсэн соёолонгийнхоо талаар дэлгэрүүлээч?
-Хүрэн соёолонгийн эх тал нь Уртын Дамдинжав гэдэг хүний улсад түрүүлж байсан Толин хул хэмээх хул азарганы угшилтай хүрэн гүү байдаг юм. Харин эцэг нь миний өөрийн унаган адуу ухаа буурал азарга бий. Сумандаа 5-6 айрагдсан бас ч үгүй хурдан буян. Тэгэхээр хоёр талаасаа хурдны цустай байгаа биз.
-Тийм байна. Энэ уралдаанд хэдүүлээ ирсэн бэ? Бусдын чинь адуу яаж давхив?
-Манай найз дөрвөн их морьтой ирсэн. Баян-Адаргаас бас нэг найз маань Дүнжингаравт гайгүй давхисан морьтойгоо ирсэн. Бас нэг найзын маань соёолон 13-аар давхилаа.
-Сайхан л наадаж байгаа юм байна. Та бүхний дараа дараагийн уралдаануудад амжилт хүсье.
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн ажлын амжилт хүсье. Мөн энэ завшааныг ашиглаад Дорнод аймгийн МСУХ-ны гишүүддээ баяр хүргэж, өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулсанд нийт уяачдынхаа өмнөөс баяр хүргэе.
Залуу уяач Д.Бат-Эрдэнэ: Саарал үрээ өмнө нь аймгийн 80 жилд түрүүлсэн
-Таны уясан соёолон аман хүзүүнд хурдаллаа. Баяр хүргэе?
-Баярлалаа.
-Өөрийгөө танилцуулахгүй юу?
-Дорнод аймгийн Булган сумаас гурван насны морьтой ирсэн юм. Азарга маань санаанд хүртэл давхисангүй. Харин соёолон маань аман хүзүүнд хурдаллаа. Миний энэ үрээ Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Бямбасүрэн гэдэг хүний унаган адуу байгаа юм. Өнгөрсөн жил аймгийнхаа 80-н жилийн ойд түрүүлсэн. Түүнээс гадна сумын чанартай наадамд 3-4 түрүүлсэн хурлан буян байгаа юм.
-Морь уяад хэр удаж байна даа?
-Хөдөөний хүүхдийн жишгээр багаасаа л хурдан морь сонирхож байгаа. Бие дааж уяад 6-7 жил болж байна даа. Миний аав Дэмчиг гэж моринд хорхойтой сайхан буурал байсан. Аав маань надад морь уяхыг анх сургасан хүн байгаа юм.
-Залуучууд энд тэндээс адуу их зөөж байгаа дуулдана. Таны хувьд?
-Би ч нэг их зөөдөггүй. Нутгийн адуугаар голдуу уралддаг. Гэхдээ бас ч хоосонгүй. Сүхбаатараас ганц нэг юм авсан.
Ярилцсанд баярлалаа. Таны хурдан морины босоо цагаан хийморь өнөд ивээх болтугай.
Нямжаргал: Хоёр жилийн дотор 40 гаруй айраг түрүү хүртсэн
-Соёолон айрагдуулсанд баяр хүргэе. Аль сумын уяач вэ?
- Би Дорнод аймгийн Халх гол сумын уяач. Намайг Нямжаргал гэдэг. Энэ наадамд соёолонтой ирээд айргийн таваар давхиуллаа. Сэтгэл их өндөр сайхан байнаа. /инээв/
-Соёолонгийнхоо угшил гарвалын талаар яривал?
-Миний унаган адуу. Сумандаа хоёр аман хүзүүлж, хоёр айрагдсан.
-Таны нэрийг гаргасан өөр ямар хурдан буянгууд байна вэ?
-Өвөг дээдэс маань цөм моринд дуртай хүмүүс байсан. Миний хувьд сүүлийн хоёр жил морь уяж байна. Энэ хугацаандаа сум, аймгийн чанартай уралдаанаас 45 айраг түрүү хүртсэн байна лээ. Аймагт хоёр жилийн өмнө өөрийн унаган үрээ аман хүзүүдүүлж байсан. Түүнээс хойш хурдан тууртын буян ивээж, зөндөө айраг түрүү авсаан.
Цаашид улам олон айраг түрүүний эзэн болохыг ерөөе.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна