Булган, Дорноговийн баг ялагдаагүй явна

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 02 -нд

“Дээд төрөлтөн” үндэсний бөхийн холбооноос зохион байгуулж байгаа “Хасу лиг” үндэсний бөхийн барилдаан “АСА” циркэд өнгөрсөн амралтын өдрүүдэд үргэлжлэв. Энэ өдөр багуудын хооронд гурав, дөрөвдүгээр тойргийн халз барилдаан боллоо. Гуравдугаар тойргийн 10 дахь гараанд оноолт таарсан Өвөрхангай аймгийн “Их монголын хүчитэн” дэвжээ,Сэлэнгэ аймгийн “Таван хан” дэвжээний хооронд өрсөлдөөн тун ширүүхэн боллоо. Үндсэн барилдаанд даваа унааны харьцаа хоёр, хоёроор тэнцсэн бол нэмэлт барилдаанд нэг, нэг давж ижил даваатай болон шийдвэрлэх барилдаанд улсын арслан Д.Ганхуяг (Өвх), улсын начин Ч.Баянмөнх(Сэл) нар хүч үзээд улсын начин Ч.Баянмөнх давж багтаа ялалтын гурван оноо авчирсан юм. Харин дөрөв дэх тойрогт мөн долоон барилдаан болж хүч тэнцүүхэн өрсөлдсөн багууд гэвэл Дорнод, Өвөрхангай, Дархан-Уул, Баянхонгор, Увс, Хөвсгөл, Говь-Сүмбэр, Дорноговийн багуудын хооронд боллоо.
Гуравдугаар тойрог
1. Говь-Сүмбэр 3 -1 Өвөрмонгол
2. Дорноговь 3 - 1 Хэнтий
3. Булган 3 - 1 Ховд
4. Улаанбаатар 1 – 3 Увс
5.  Хөвсгөл 1 – 3 Сүхбаатар
6. Орхон 3 - 1  Завхан
7. Өмнөговь 3 – 1 Төв
8. Баян-Өлгий 0 – 3 Дархан-Уул
9. Баянхонгор 3 – 1 Дорнод
10. Өвөрхангай 1 – 3 Сэлэнгэ
11. Архангай 3 – 1 Говь-Алтай
Дөрөвдүгээр тойрог
1. Өвөрмонгол 1 – 3 Говь-Алтай
2. Сэлэнгэ 1 – 3 Архангай
3. Дорнод  1 – 3  Өвөрхангай
4. Дархан-Уул 3 – 1  Баянхонгор
5. Төв 3 – 1 Баян-Өлгий
6. Завхан 3 – 1 Өмнөговь
7. Сүхбаатар 1 – 3 Орхон
8. Увс 3 – 1 Хөвсгөл
9. Ховд 3 – 1 Улаанбаатар
10. Хэнтий 1 – 3 Булган
11. Говь-Сүмбэр 1 – 3  Дорноговь

"Зууны мэдээ" сонин

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна