Сонгинохайрхан уулын хишиг баралдаан болно

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 03 -нд

“Дөрвөн уулын хишиг” барилдаан цувралаар зохиогдох болсон билээ. Тэгвэл ээлжит цуврал болох “Сонгинохайрханы хишиг” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаан болох гэж байна. Жил бүрийн дөрөвдүгээр сард болдог Сонгинохайрханы хишиг барилдаан энэ сарын 8-нд Монгол бөхийн өргөөнөө болох юм. Сонирхуулахад, тав дахь удаагаа болох гэж буй тус барилдааны хамгийн анхныхад нь буюу 2008 онд улсын арслан Д.Азжаргал түрүүлж, улсын  харцага Н.Ганбаатар /улсын гарьд/ үзүүрлэж байв. Харин 2009 онд аймгийн арслан Ц.Содномдорж түрүүлж / улсын харцага/ , улсын начин Т.Өсөх-Ирээдүй /улсын харцага/ үзүүрлэж, 2010 онд улсын начин Ц.Содномдорж / улсын харцага/ түрүүлж, гарьд Н.Ганбаатар үзүүрлэсэн. Тэгвэл өнгөрсөн жил улсын харцага Д.Баасандорж /улсын заан/ түрүүлж, М.Өсөхбаяр заан үзүүрлэж байсан билээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна