Энэ хаврын ээлжит доод насны уралдаануудын тов гарлаа

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 06 -нд

Өнгөрсөн гуравдугаар сарын 26 нд Нийслэлийн хурд дээд гурван насны уралдаан болсон билээ. Харин Нийслэлийн тэргүүн магнай хүлэг шалгаруулах бага гурван насны уралдааны сорилго болгож Төв аймгийн Алтанбулаг сумнаа 4-р сарын 15-нд хязаалан, шүдлэнгийн уралдааныг зохион байгуулахаар болжээ. Энэхүү уралдаанд бүртгэлийн хураамж 50 000 төгрөг байхаар тогтжээ.
Мөн жил бүрийн хавар уламжлал болгон зохион байгуулдаг "Сайхан Монгол" даага, шүдлэнгийн уралдаан энэ сарын 26-нд зохион байгуулагдахаар болжээ. МУМУяач Д.Гарамжав агсаны хурдан хүлэг морьдоо сойдог байсан сэрүүн сайхан дэнж буюу Налайхын наадмын толгойд болох юм байна. Өдгөө гурав дахь жилдээ зохиогдох гэж буй энэхүү уралдаанд цэвэр Монгол адуунууд уралддагаараа ихээхэн онцлогтой бөгөөд шүдлэн 9 км-ээс, даага 7 км-ээс тус тус шандас сорих юм байна.тус уралдааны бүртгэлийн хураамж 100 000 төгрөг юм байна.
Дээрхи хоёруралдаанд цэвэр цусны болон нэг, хоёрдугаар үеийн эрлийз адууг уралдуулахгүй бөгөөд огт мордуулахгүйюм байна.
П.Цэдэн Иш

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна