Монгол адууны онцлог
А.Тэлмэн 2012 оны 4-р сарын 13 -нд
Монгол адууны 30.5 хувь нь тадл хээрт, 19.3 хувь нь өндөр ууланд, 17.3 хувь нь ойт хээрт, 18.9 хувь нь говьд, 14 хувь нь их нуурын хотгорт байдаг бөгөөд нийт тоо толгой нь олон жилийн туршид 2-3 сая орчимд хэлбэлзсээр иржээ. Монгол адуу биологи, экологи, этологийн болон аж ахуйн олон өвөрсөц шинжийг хадгалсан байх бөгөөд эдгээрийн зарим нь дэлхийн бусад үүлдрийн адуунд илэрлэггүй буюу өнөө үед устаж алга болсон байна. Монгол адуу нь үрсэн төлсөх, эхсэх, ижилсэн сүрэглэх, нутгаа санагалзах, бэлчээр нутгаа сонгон нутагшин зохицох, нутгаадаа гүйх, цаг агаарын өөрчлөлтийг мэдэрч нөмрөх аюулаас дайжих, азарга тодорхой тооны гүү хураах, өөрийн охин төл, гүүг сүргээс хасах, унаган эздээ таних гээд олон араншинг үзүүлдэг. Намар богинохон хугацаанд тарга хүчээ гүйцээж, хурсан өөхөө өвөл хаврын тарчиг цагт хэмнэлттэй бардаг онцлогтой. Дэлхийн олон эрдэмтэд монгол адууны ойт хээр, заримдаг цөл, хуурай тал хээрийн бэлчээрт зохицон амьдрах хосгүй чадвартайд үнэ цэнэ нь оршино гэж үзсэн байдаг. Мөн монгол гүүний харьцангуй их сүүтэй гэдэг бөгөөд амьдын жингийн 100 кг тутамд 3 кг саам ногдож байгаа юм. Амьдын жин нас гүйцсэн үед 230-400 кг хүртэл хэлбэлзэх бөгөөд дунджаар азарга 363, гүү 344 кг жинтэй байна. Монгол адууны махны чанар, үзүүлэлт бусад төрөлжсөн үүлдрээс дутахааргүй юм. Их насны морины алс хол давхих хурд, тэсвэр, тэвчээр үнэмлэхүй хэмжээний үзүүлэлтүүд үлгэр, домог , үнэн байдлаар өнөөг хүрсэн. Монгол мориор хоногт 150-500км зайг туулж, хэдэн хоног өл тааруулан явдаг. Галшар, Тэсийн гол, Дархад, мянгад, Шанхайн хэц, Сан бээс, Барга, Үзэмчин,Баянцагаан, Заамар, Орлой гэх мэт олон омог байдаг бөгөөд эдгээрийн дотор алдартай уяачдын адууны хэдэн зуун удам угшил, тал, говь, хангай уулын болон буржгар үст хэвшлийн адуу хүртэл багтаж байдаг юм байна. Монголчууд эрт дээр үеэсээ адууныхаа үүлдэр, угсааг гойд анхааран шилж, сонгон сайжруулж, сорьж байсан. Тэр үед Араб, Персээс азарга авчирч эрлийзжүүлдэг байсныг Хүннүгийн сурвалж, хадны сүг зурагт тэмдэглэн, шинж билгийг таних, уяж засах, өвчнийг анагаах судар ном олныг зохион нууцлан нандигнаж, үеэс үед дамжуулж байсан түүхтэй.
6 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.57.92.229
FcxzAorzmowxjtajav
Reply202.55.188.38
Woow
Reply202.9.40.185
Гайхмаар байдаг шдээ.Монгол адуу
Reply66.181.186.88
монгол морийг бусдад түгээж баярлалаа
Reply165.227.136.31
монгол адуу сайхан ш дээ
Reply64.119.26.5
I love you
Reply