Ч.Бямбасүрэн Алдартын мялаалга наадмаас...

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 15 -нд

Төрийн наадмаас хоёр түрүү, таван айраг хүртэн хавтай сайхан наадсан Өврийн хангайн уяачид арван жилийн ойгоо нижгэр тэмдэглэн өнгөрүүлсэн.
Ойн арга хэмжээ отгон Алдартын мялаалгаар үргэлжилж, Улаанбаатар хот, Өвөрхангай, Архангай, Булган, Баянхонгор, Дундговь, Дорнод, Хэнтий зэрэг долоон аймгийн хурдан хүлгүүд шандас шалган өрсөлдлөө.
Э.Эрдэнэчулуун, Ц.Дуламсүрэн, Д.Мөнхбат, Ц.Батсайхан нарын Тод манлайгууд, Т.Энхбат, Д.Оюунбилэг, Д.Одгэрэл нарын Манлайгууд, Т.Жигжидсүрэн, Б.Бат-Очир, О.Төмөрбаатар, Б.Отгоннасан, Б.Буяннэмэх, Ч.Бямбасүрэн нарын Алдартууд оролцсон  мялаалга наадмын үеэр дээд гурван насны морьд уралдсан юм.
Энэ хавар Арвагар хээрийн 10 жилийн ойд зориулсан 12 уралдаан зохион байгуулагдсан тул энэ удаагийн уралдаанд тус аймгийн  морьд харьцангуй цөөн тоотой оролцсон. Харин Өлзийт хорооллын морьд нэлээд олон тоотойгоор ирсэн нь наадмыг улам ч сонирхолтой болгоно лээ. /85 азарга уралдсаны  11 нь, 135 их морины 65 нь, 81 соёолонгийн 30 нь Өвөрхангайн хурдан хүлгэд байсан юм./ Ингээд  уралдааны цувааг хүргэе.
Азарга-85
1. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн загал
2. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Баатарчулууны саарал
3. Төв аймгийн Лүн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Баасанбазарын саарал
4. Төв аймгийн Жаргалант сумын уугуул Пүрэвийн хээр
5.  Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Даваадоржийн хээр
Их нас-135
1. Ховд аймгийн Мөст сумын уугуул Инжинашийн халтар
2. Ховд аймгийн Мөст сумын уугуул МУ-ын Алдарт уяач Б.Буяннэмэхийн сартай зээрд
3. Төв аймгийн Дэлгэрхаан сумын уугуул Мөнгөншагайгийн халтар
4. Өвөрхангай аймгийн Сант сумын уугуул аймгийн Алдарт уяач З.Санчирын шарга
5. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Пүрэвсүрэнгийн хээр
Соёолон-81
1. Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул залуу уяач Д.Даваажавын хээр
2. Өвөрхангай аймгийн Богд сумын уугуул, аймгийн Алдарт уяач П.Ганболдын буурал
3. Өвөрхангай аймгийн Өлзийт сумын уугуул Бат-Оргилын хонгор буурал
4. Өвөрхангай аймгийн Хархорин сумын уугуул З.Батбаярын хээр
5. Өвөрхангай аймгийн Зүйл сумын уугуул ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэнгийн хүрэн тус тус хурдаллаа.
Мялаалга уралдаанд түрүүлсэн морьдыг тус бүр 2 сая, аман хүзүүний морьдыг  1,5 сая, айргийн гуравт хурдалсан морьдыг 1 сая, айргийн  дөрөв болон тавд хурдалсан хүлгэдийг тус бүр 800 мянган төгрөгөөр байлсан.
А.Тэлмэн


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна