Амжилт бүтээл дүүрэн “Арвагар хээр”-ийн 10 жилийн ойгоос...
Амжилт ололтоор дүүрэн Арвагар хээрийн арван жилийн ой хотлыг доргиосон нижгэр боллоо. Э.Эрдэнэчулуун, Г.Батхүү, Ц.Дуламсүрэн, Д.Мөнхбат, Ц.Батсайхан нарын морины дээд цолтнууд, Т.Энхбат, Д.Оюунбилэг, Д.Одгэрэл нарын Манлай, Т.Жигжидсүрэн, Б.Бат-Очир, О.Төмөрбаатар, Б.Отгоннасан, Б.Буяннэмэх, Ч.Бямбасүрэн нарын Алдарт уяачид хүндэтгэл үзүүлсэн ойн арга хэмжээ Монгол түмний “Морины их шүтээн” цогцолбор дахь Дамдин янсан бурханы тахилгаар эхэлж, “Ганданпунцоглин” хийдийн лам нар хотол олны сайн сайхан, амар амгалангийн тухайд ном айлдсан юм. Морины их бурханд ерөөл өргүүлсний дараа ирсэн зочид шүтээн цогцолбортой танилцангаа дурсгалын зураг татуулсан.
Ийнхүү үдийн 11 цагт Монгол түмний морины их шүтээнд хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн 10 жилийн ойн ажиллагаа аймгийн “Хөгжимт драмын театр”-т баярын хурлаар үргэлжилж, ойд зориулсан “Омогшил” хэмээх баримтат киногоор зочдынхоо мэлмийг мялаасан. Арван жилийн амжилтаа дүгнэсэн Арвагар хээрчүүд баярын хурлын үеэр шагналын хур буулгасан. Шагнал авагсдтай та бүхнийг жич танилцуулах болно.
Хурлын хүндэт ширээнд “Арвагар хээр” холбооны тэргүүн, МУ-ын Манлай уяач Т.Энхбат, дэд тэргүүн Д.Батдорж, Б.Баянмөнх, гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн засаг даргын орлогч О.Батжаргал, ИТХ-ын нар?йн бичгийн дарга Т.Гончигдорж, УИХ-ын дэд дарга, МУ-ын Тод манлай уяач Г.Батхүү, УИХ-ын гишүүн, “Арвагар хээр” холбооны хүндэт тэргүүлэгч Д.Зоригт, Засгийн газрын ерөнхий сайдыг зөвлөх Өвөрхангай аймгийн нутгийн зө?лөлийн дарга С.Чинзориг, ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Ц.Дуламсүрэн, МУ-ын Алдарт уяач Т.Жигжидсүрэн, Б.Отгоннасан, Ч.Бямбасүрэн нар заларсан байлаа.
Хурлыг нээж холбооны тэргүүн Т.Энхбат холбооныхоо 10 жилийн ойн гурван томоохон зорилтыг хэрэгжүүлсэнээ тунхагласан бол 10 жилд хийж бүтээсэн ажил, гаргасан амжилтын талаар товчхон илтгэлийг гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн тавьсан. Түүний дараагаар ирсэн хүндэт төлөөлөгчид сэтгэлийн үгээ хэлцгээж Арвагар хээрчүүдэд ажлын амжилт хүсч байлаа. Ийнхүү халуун дулаан талархлын үгтэй баярын хурал өндөрлөж, Арвагар хээрчүүд ирсэн 450 гаруй зочдодоо арван жилийн түүх өгүүлсэн “Шүтэн дээдлэхүй” ном болон их шүтээн, төрийн их найман хүлгийн зураг бүхий дурсгалын плакатыг гарын бэлэг болгон өргөн барьсан нь олны талархлыг хүлээнэ билээ.
Ойн үйл ажиллагааны үргэлжлэл үдшийн зоог байсан бөгөөд холбооны шилдгүүд энэ үеэр тодорсон юм.
Шилдэг уяач -Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзориг
Шилдэг гал-“Хар нүдэн”
Шилдэг ивээн тэтгэгч-Б.Баттүвшин
Шилдэг салбар холбоо- Хужирт сумын уяачдын холбоо
Шилдэг залуу уяач-Бямбадоржийн Гантөмөр
Шилдгийн шилдэг хурдан морь унаач- Г.Өнөболд
Шилдэг тэргүүлэгч- О.Батжаргал
Шилдэг хурдан морь унаач- Т.Мягмарсүрэн, С.Хүдэрчулуун, Б.Мөнх-Эрдэнэ, Б.Ренчин, Д.Даваа
Ю.Үнэнбүрэн Алтан морины эзэн боллоо
Ингээд амласан ёсоороо баярын хурлын үеэр шагнал гардагсдыг танилцуулья.
Монголын морин спорт уяачдын холбооны дээд шагнал “Алтан морь” шагналаар Арвагар хээр холбоог үүсгэн байгуулагч холбооны гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэн, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Арвагар хээр холбооны үүсгэн байгуулагчийн нэг тэргүүлэгч Ч.Пэрэнлэйбазар, ХХААЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдгээр холбооны тэргүүлэгч аймагтаа хурдан угшил сайжруулах, салбар холбоодоо амжилттай удирдсан Д.Алтангэрэл, М.Гантөмөр, Ц.Тогоомаашир, Ц.Бишрэлт, Ш.Нямсүрэн нарыг, Засгийн газрын харьяа Биеийн тамир спортын улсын хорооны шагнал Биеийн тамир спортын алдар медалиар энэ жил төрийн их баяр наадмаас уясан хүлгүүдээрээ айраг хүртсэн МУ-ын Алдарт уяач Ч.Бямбасүрэн, аймгийн Алдарт уяач С.Ганболд, Б.Даваадорж, Т.Болд нар, Монгол улсад биеийн тамир спортын байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойн медалиар ААУяач П.Ганболд, Д.Ганхуяг, П.Дуламдорж, Ж.Самданжигмэд нар МҮМУХолбооны дээд шагнал Шилдэг манлай хүлэгч цолоор Нарийн тээл сумын уяачдын холбооны тэргүүн Дашзэвэгийн Эрдэнэсүрэн, Төгрөг сумын уяачдын холбооны тэргүүн Сүхийн Баттөмөр, Хархорин сумын уяачдын холбооны тэргүүн Пүрэвийн Намдаг, Хужирт сумын уяачдын холбооны тэргүүн Содномдоржийн Аюур, Баянөндөр сумын уяачдын холбооны тэргүүн Содномдавгын Батмөнх, Тарагт сумын уугуул Алтангэрэлийн Төмөр-Уяа нар, Залуучуудын холбооны шагнал тэргүүний залуу алтан медалиар холбооны дэд тэргүүн Д. Батдорж, Б.Баянмөнх тэргүүлэгч С.Бат-Эрдэнэ, Х. Очир-пүрэв, Д.Батхуяг , Б.Мөнх-Эрдэнэ, Ч.Өлзийсайхан, Ю.Буяннэмэх , Хөдөлмөрийн алдар алтан медалиар холбооны тэргүүлэгч Р.Өлзийбат ,О. Чимэдрэгзэн, В.Самданцоодол,Ё. Довчинсүрэн, О. Батжаргал, Г. Ганболд, Г.Батмэнд, Уянга сумын ААУяач Ц.Пүрэвжав, Тэргүүний малчин залуу алтан медалиар ААУяач Б.Мөнхбат , Б.Ганболд, Т.Найдандорж, М.Болдбаатар, С.Дамба, Д.Баяртогтох нар, ММСУХолбооны хүндэт өргөмжлөлөөр холбооны тэргүүлэгч Д.Батпүрэв, Д.Давааноров, П.Доржготов, Д.Жаргал, О.Жаргалсайхан, Ц.Ойдовсүрэн, Өвөрхангай аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн медалиар Монгол төрийн их баяр наадам улсын хэмжээний бүсийн уралдаанд уясан хүлэг морьдоо амжилттай уяж түрүү айраг хүртэн уугуул нутаг Өвөрхангай аймгийнхаа нэр төрийг өндөрт өргөн яваа Баянгол сумын уугуул Сантүндэвийн Хэрлэн, Өлзийт сумын уугуул Цэрэндэжидийн Цэнд-Аюуш, Богд сумын уугуул Дуламсүрэнгийн Одгэрэл, Хайрхандулаан сумын уугуул М.Эрхэмбаяр, Баасанхүүгийн Эрдэнэочир, Бүрд сумын уугуул Чүлтэмийн Бүрэгдэй, Чүлтэмийн Пэрэнлэй , Мальжавын Дашцэдэв, Гунгаагийн Галт, Товуугийн Энхбаатар, Пүрэвийн Батсайхан, Баянөндөр сумын уугуул Г.Лхамсүрэн, Аюурын Зангад, Зүйл сумын уугуул Пүрэвийн Сэрэглэн, Баруун баян улаан сумын уугуул Дашзэвэгийн Ганбат, Зүүнбаян улаан сумын уугуул Самдангийн Сосорбарам, Зүйл сумын Дашзэвэг Эрдэнэцогт, Өлзийт сумын Баточирын Шаарав, Баянөндөр сумын Борын Баточир Сант сумын Төмөртогоогийн Отгонбаяр, Баянгол сумын Пүрэвдоржийн Балдандорж Төгрөг сумын Дэмбэрэлийн Мягмардорж, Гучин ус сумын Адьяагийн Баярмөнх Богд сумын Лхавгасүрэнгийн Ганболд, Баруунбаян улаан сумын Жанчивын Батбаатар, Нарийнтээл сумын Дашзэвэгийн Должинсүрэн, Хайрхандулаан сумын Чойнорын Чимэддорж Тарагт сумын Доржжанцангийн Рэгсэлмаа, Уянга сумын Баяртогтохын Амгаабазар, Зүүнбаян улаан сумын Баяртогтохын Амгаабазар, Зүүнбаян улаан сумын Бизьяагийн Банзрагч, Бат өлзий сумын Чимэддоржийн Пүрэвсүрэн, Хархорин сумын Пүрэвийн Отгонсүх, Хужирт сумын Баатархүүгийн Дамдинсүрэн, Бүрд сумын Намхайн Лампран Арвайхээр сумын Жаргалсайханы Жамбалсүрэн, Пунцагийн Ганболд, Пүрэвжамбаагийн Дуламдорж, Дуламын Батдорж, Цэрэндоржийн Ойдовсүрэн, Чулуунбаатарын Ганболд нар Арвагар хээр холбооны 10 жилийн ойн медалиар хурлын үеээр холбооны 50 тэргүүлэгч нэр бүхий 20 хүн, 10 жилийн ойн ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн 1980 уяач шагнагдсан, Монгол улсын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун жил болгон аймагтаа олгодог тод манлайн нэрэмжит шагналыг Богд сумын уугуул САУяач Б.Ёндонпэрэнлэй, Баянгол сумын Б.Батбаатар, Уянга сумын ААУяач Б.Амгаабазар нар , ММСУХолбооноос Мижидсүрэнд хүндэтгэлийн бэлэг, МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун гүйцэтгэх захирал Ю.Үнэнбүрэнд хувиасаа 1 сая төгрөг, МУ-ын алдарт уяач Л.Батмөнх “Арвагар хээр” холбоонд 1 сая төгрөг, Арвагар хээр холбооноос МУ-ын манлай уяач Т.Энхбат, дэд тэргүүн Д.Батдорж, Б.Баянмөнх, Аймгийн засаг дарга Д.Тогтохсүрэн, аймгийн засаг даргын орлогч О.Батжаргал, ИТХ-ын нарийн бичгийн дарга Т.Гончигдорж, УИХ-ын дэд дарга, МУ-ын тод манлай уяач Г.Батхүү, УИХ-ын гишүүн Арвагар хээр холбооны хүндэт тэргүүлэгч Д.Зоригт, Өвөрхангай аймгийн нутгийн зөвлөлийн дарга С.Чинзориг, ММСУХ-ын ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн, МУ-ын Тод манлай уяач Э.Эрдэнэчулуун, Ц.Дуламсүрэн, МУ-ын Алдарт уяач Т.Жигжидсүрэн, Б.Отгоннасан, Ч.Бямбасүрэн, Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” уяачдын холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ, Завхан аймгийн уяачдын холбооны тэргүүн Ц.Баянжаргал, Арвагар хээр холбоотой 6 жил хамтран ажиллаж байгаа зурагчин Чулуунбаатарын Ганболд, Арвагар хээр холбооны тэргүүлэгч Б.Дангина, Н.Мягмар, Ц.Тогоомаашир, Б.Даваадорж, С.Ганболд ,Ж.Самданжигмэд, Ё.Довчинсүрэн, О.Лхавгасүрэн, Ч.Пэрэнлэйбазар, Д.Батдорж, Б.Баянмөнх, Баярмөнх, Ичинноров, Г.Энхтөр, нарын 70 хүнд хүндэтгэл үзүүлж Арвагар хээр морины суурьтай баримал бэлэглэлээ.
Арвагар хээрийн 10 жилийн ойн сурвалжлагын дэлгэрэнгүйг бид тун удахгүй хүргэх болно.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Өчигдөр, 17:46 минут Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- Өчигдөр, 11:21 минут МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
- 2023 оны 10-р сарын 28 -нд Өвгөн ноён М.Пүрэвжавын нэрэмжит уралдаануудын нэг…
Сэтгэгдэл бичигдээгүй байна