Ч.Бямбасүрэн 32 саяар Алдартын мялаалгаа хийжээ

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 19 -нд

Өврийн хангайн отгон Алдарт баяраа нутгийн зон олонтойгоо хуваалцаж, нэг өдрийн бахдал дүүрэн өнгөрөөсөн. Төрийн наадамд их морь айрагдуулж, Алдартын болзлоо биелүүлсэн тэрээр мялаалга уралдаанаа 32 сая төгрөгөөр ивээн тэтгэж, орой нь 250 хүний хүндэтгэлийн цайллага зохион байгуулсан байна. Цайллагын үеэр МУ-ын Алдарт уяач Ч.Бямбасүрэнд Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбооны тэргүүлэгчид 9 сая төгрөгийн үнэ бүхий бүрэн сийлбэртэй өргөө цагаан гэр бэлэглэжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна