Сумын Алдарт уяач Б.Батсүх:Уяа сойлго нь таарсан морины нүд тунгалаг болдог
А.Тэлмэн -Та сайхан өвөлжиж байна уу? Өөрийгөө бидэнд танилцуулаач?
-Сайхаан, та бүхэн сайхан өвөлжиж байна уу? Миний алдар Багандайн Батсүх. 70 гарч яваа би 1966 оноос хойш л адууны сүүл боож байгаа хүн. 1959 онд Баянгол сум байгуулагдаж дараа жил нь анхныхаа наадмыг хийсэн. Энэ наадамд түрүүлсэн Багандайн зээрд морийг би уяж уралдуулж явлаа. Ёстой өнөө галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй явлаа даа. Тэгэхэд би 20 настай цэрэгт явах гэж байсан юм. Түүнээс хойш гэхэд дөч гаруй бил болж байгаа биз. Өвөрхангай аймгийн 60 жилээр зээрд морио хөтлөөд урилгаар оролцлоо. Хэдийгээр миний морь түрүүлсэн ч харамсалтай нь будлиан гарч Баян-Өндөрийн Дашзэвэгийн хүрэн морийг түрүүлсэн болгочихдог байгаа. Харин миний моринд аман хүзүүний бай шагнал өгөхөөр нь шар хөдлөөд авсангүй. Тэрнээс хойш 1979 онд даагаа нэхмээр санагдаад нөгөө зээрдтэйгээ аймгийн наадамд очиж уралдтал айргийн дөрвөөр ирсэн. Энэ наадамд манай сумын Дэвшлийн халиун гэдэг даага түрүүлсэн юмдаг. Зээрд бид хоёр ч иймэрхүү л түүхтэй дээ. Миний зээрд сум орон нутгийн том жижиг наадмуудад 17 удаа түрүүлсэн сайхан амьтан байгаа юм.
-Хэзээ сумын Алдарт болж байв даа?
-1992 онд сумын Алдарт болсон. Би ч?нь сумынхаа анхны морины цолтонгуудын нэг нь байгаа юм. Энэ үед надтай хамт Жанчивын Дашдорж гэж хүн бас сумын Алдарт уяач болж байлаа.
- Дөч гаруй жил гэдэг урт хугацаа. Уншигч залуу уяачдад маань өөрийн уяаны ?рдмээс ярьж өгөөч?
-Одоо ч цаг үеэ дагаад юм өөрчлөгдөж байна. Өнөө бидний үеийн байгалийн ногоогоор уядаг өнгөрсөн бололтойдог шүү. Залуусыг харж байхад тэжээлээр уядаг болж. Тэгэхээр тэжээлийн морьдын уяа сойлгын талаар мэдэх юм хомс л болоод байна шүү. Бид бол мориноос шавар, тосон, усан, сувдан гэсэн дөрвөн хөлсийг гаргана. За тэгээд 5-р сарын эцэс, 6 сарын эхээр л уяна. Шинэ өвс ногоо идсэн адуу үсээ хаяж гөлөлзөөд ирэхээр нь морио уяна даа. Гурваас дөрөв хоног уяад, биеийг нь сайхан живхрүүлчихээд унаад зөөлөн шогшуулахад хөлрөөд жигтэйхэн нойтон болоод ирнэ. Тэр нь бол шавар хөлс болж таарч байгаа юм. Шавар хөлсийг нь сайтар хусч авна. Танихад ч амархан их наалдана. Дараагаар нь ойр зуур 5-15 км яваад ирэхээр хөлс нь аяндаа шингэрээд шавар байхгүй болно. Хоёроос гурван удаа шавар хөлс авсны дараагаар тосон хөлс нь гарна. Тосон хөлсийг хусаад авахаар хусууран дээр жаахан гулгасхийгээд тогтдог. Энэ нь 3-4 удаа гарсны дараагаар жаахан шорвогдуу усан хөлс гардаг юм. Сүүлд нь сувдан хөлс гарна даа. Хөлс хоорондын зай, уяа нь эзэн хүнтэй шууд холбоотой. Юу идүүлэх үү, яаж сайхан амраах вэ гээд л морины уяа их эмзэг шүү дээ. Хэн дуртайд нь уяж буй морио үзүүлэхгүй. За тэгээд олон зүйлийг сайтар ажиглах хэрэгтэй болдог юм. Уяа сойлго нь таарсан морины нүд их тунгалаг болсон байдаг. Ерөнхийдөө сувдан хөлс гарна гэдэг нь морины уяа гүйцсэний шинж юм.
-Одоо хүүхдүүд тань аавын эрдмийг өвлөн морь уяж байгаа байх даа?
-Би долоон хүүтэй. Би чинь морь уяна, бас барилдана. Сумын начин цолтой хүн шүү дээ. Хүүхдүүдэд маань аавынх нь бөхийн талын юм өвлөгдсөн гэж болно. Миний хоёр хүү сумын заан, нэг хүү аймгийн арслан цолтой. Морь уяад, хажуугаар нь барилдахаар бас хоёрдоод байдаг юм шиг байна, янз нь. Тэгээд аймгийн арслан хүү маань барилдахаа больж морио хөөсөн.
-Уяачдад маань үнэтэй зөвлөгөө өгсөнд танд баярлалаа. Нийт уншигчдынхаа өмнөөс эрүүл энх аз жаргал сайн, сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Танай хамт олон талархлаа. Сэтгүүлийн хуудсаар дамжуулан нутаг орныхондоо хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна