Наран ургах зүгээс ”Асгат хурд” төрлөө

А.Тэлмэн
2012 оны 4-р сарын 28 -нд

Хурдны өлгий  Сүхбаатар аймгийн  Асгат сумаар овоглосон нэгэн шинэ гал уяа Монголын уяачдын өнөр бүлд нэмэгдлээ.  “Асгат хурд”гал уяаны нээлтэнд зориулсан уралдаан энэ сарын 22 нд болж, Асгатчууд хурднб өлгий гэдгээ батлан айраг түрүүгээ гадныханд алдсангүй. Хүрэлбаатар тэргүүнтэй  “Асгат хурд” гал уяанд Батхүү, Хүрэлчулуун, Энхбат, Насанбат, Батмөнх, Гансүх, Одхүү, Г.Наранбаатар, Т.Наранбаатар, Ганбаяр, Алтан-Эрдэнэ, Энхмөнх, Бат-Эрдэнэ, Отгонбаатар, Цогбаатар, Ганхуяг, Энхбаяр, Будхүү нарын 20 гаруй идэрчүүд багтдаг аж.  Ингээд галын нээлтийн уралдаанд айрагдаж түрүүлсэн хурдан морьдын цувааг уншигч та бүхэндээ хүргэж байна. Дашрамд сонирхуулахад Асгат сумын уяач Г.Батхолбоогийн хээр, “Одкон холдинг” ХХК-ийн  захирал Мөнхбатын саарал  шүдлэн   нэг уяаны адуу бөгөөд уралдсан болгондоо ордог дархан адуунууд гэгддэг юм билээ. 

Шүдлэн-146
1. Халзан сумын уугуул, аймгийн Алдарт уяач Эрдэнэдалайн халтар
2. Асгат сумын уяач Г.Батхолбоогийн хээр
3. “Одкон холдинг” ХХК-ийн  захирал Мөнхбатын саарал
4. Халзан сумын уяач Осоржанаагийн хээр
5. Асгат сумын уугуул сумын Алдарт уяач Нанзадын хонгор 
Даага-112
1. Асгат сумын уяач Баяраагийн хүрэн
2. Нийслэлийн Алдарт уяач Дугараагийн  хүрэн
3. Халзан сумын уяач Эрдэнэдалайн халзан
4. Халзан сумын уугуул, сумын Алдарт уяач Ж.Нямаагийн хээр
5. Халзан сумын уугуул , аймгийн Алдарт уяач Мөнхсүрэнгийн хар

Хязаалан-165
1. Асгат сумын уяач Д.Баяраагийн хүрэн

2. Асгат сумын уяач Д.Баяраагийн хар

3. Асгат сумын уяач Д.Баяраагийн халтар

4. Халзан сумын уяач Жамъяншаравын хээр

5. Эрдэнэцагаан сумын уяач Мөнх-Эрдэнийн халиун тус тус хурдалжээ.

Бэлтгэсэн Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна