Дайчин засгийн адуу
А.Тэлмэн
Сэцэн ханы морьд дархан түрүүлэхээ больж, аман хүзүү нь элбэгшиж ирсэн үеэс буюу 1838 оноос тэдний зүүн хойд залгаа хошууны ноён Дайчин засаг Дашдондовын морьд Даншгийн наадамд хүч түрэн орж ирсэн нь цуваанаас харагддаг. Энэ нь одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутаг юм. 1824 он орчмын цуваанаас харахад Дайчин засаг Гонгоржавын морьд нэлээд доохнуур давхисан байдаг бол 1832 оны сүүлийн Даншгийн их морины цуваанд түүний засаг залгамжилсан хүү Дашдондовын бор морь айргийн дөрөвт тэмдэглэгдсэн байдаг. Тиймээс Засаг ноён Дашдондов Сэцэн ханы гол хошууны адуунаас өөрийн сүргийг хүчтэй сэлбэж чадсанаар адууных нь хурд хэдхэн жилийн дотор сайжирчээ гэх дүгнэлтийг хийж болохоор байгаа юм.
Гэвч Дайчин засгийн морьд даншгийн наадамд Хан адуу шиг илт давамгайлж чадаагүй ч 1838-1866 оны хооронд дөрвөн түрүү, 20 айраг хүртжээ. Өөрөөр хэлбэл нэг наадмаас дээд тал нь хоёр түрүү, нэг айраг, эсвэл таван айраг л авч байсан нь цуваанаас харагддаг.
Энд нэгэн зүйлийг тэмдэглэхэд “Хан адуу”-ны хурд завсарласан 1841-1862 онуудад Дайчин засгийн морьд ид хурдалж байснаас 1860-аад оны сүүлээс буурч харин Хан адуу дахин гарч ирэх төлөв үзэгддэг. Энэ нь уул хоёр угшлын адуу харилцан бие биендээ нөлөөтэй шүтэлцээтэй байсныг гэрчилж буй бөгөөд “Хан адуу”-наас Дайчин засгийн адуу салбарласны бас нэгэн баталгаа болдог. Үүний зэрэгцээ зүсийг нь авч үзэхэд бас сонин зүйл ажиглагддаг. “Хан адуу”-ны ид хурдалж байх үеийн (1827-1841) эхний аравт давхисан морьдын 67,4 хувь нь саарал, цагаан, улаан, борлог зэрэг бүгээн зүстэй байхад Дайчин засгийн адууны ид хурдалж байсан үеийн (1838-1862) эхний аравт давхисан морьдын мөн 66,6 хувь нь бүгээн зүстэй байгаа юм. Энэ нь “Хан адуу”-наас Дайчин засгийн адуу салбарласан гэсэн санааг бататгах нэгэн үндэслэл билээ.
Дайчин засгийн адууны өөр нэг онцлог нь нэг жилийн наадмаас асар олон айраг, түрүү авч байгаагүй атлаа харьцангуй олон жил тогтвортой хурдалсанд оршино. Харин “Хан адуу”-ны тогтвортой хурдалсан хугацаа нь жарны нэг мөчлөг гаруйхан (14) байсан бол Дайчин засгийн адууны ийм хугацаа нь нэгэн жарны хоёр мөчлөг гаруй (28) болж байна.
2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.144.140.120
sadfasdf asdf
Reply51.55.219.161
asdfsadf
Reply