Энэ хаврын хоёр дахь ихэр унагууд

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 10 -нд

Энэ хаврын хоёр дахь ихэр унага хөл дээрээ тэнцлээ.  Ихэр төлийн ээлжит баярын мэдээ Дорноговь аймгийн Алтанширээ сумаас иржээ. Тойг багийн малчин Р.Эрдэнэцогтын  буурал халзан гүү энэ сарын 8-нд унагалж  зээрд халзан зүсмийн хоёр ихэр унага гаргасан байна. Эх болон унагануудын биеийн байдал сайн байгаа бөгөөд энэхүү баярт мэдээг тус аймгаас УИХ-д сонгогдсон Я.Батсуурь гишүүн хамгийн түрүүлж хуваалцсан гэнэ.  Монголчууд эртнээс баярт үйл явдалд таарсан хүнийг сайн санааны үзүүрт тос хэмээн бэлгэшээдэг бөгөөд ихэр төлийн эзэд ч тийнхүү эрхэм гишүүнээ баярлан угтсан аж. Дашрамд сонирхуулахад одоогоос хэдхэн хоногийн өмнө Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын аравдугаар багийн иргэн Д.Баасангийн есөн настай хүрэн гүү мөн л зээрд зүсмийн хоёр охин   унага төрүүлсэн  нь энэ хаврын анхны ихэр унагууд байсан юм.
А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна