Удирдах ажилтны II зөвлөгөөн боллоо
А.Тэлмэн
ММСУХ-ны “Удирдах ажилтны II зөвлөгөөн” энэ сарын 11-нд боллоо. Улаанбаатар зочид буудалд болсон энэ удаагийн зөвлөгөөнд Ховд аймгаас бусад бүх аймгийн уяачдын холбооны төлөөлөл хүрэлцэн ирсэн байсан юм. Зөвлөгөөн үдийн 11 цагт эхэлж, 15 цагт өндөрлөсөн бөгөөд ММСУХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн холбооны бодлого, чиглэлийн талаар товч мэдээлэл хийсний дараа салбар холбоодын удирдлагуудын санал хүсэлтийг сонсон, харилцан яриа өрнүүлсэн юм. Хоёр жилийн өмнө анхдугаар зөвлөгөөний үеэр хөндөгдөж байсан эрлийз болон цэвэр цусны адууны асуудал энэ өдөр ч гэсэн хөндөгдөж халуун сэдвүүдийн нэг болж байлаа. Орон нутгийн салбар холбоодын удирдлагууд ялгаж уралдуулах тухай шийдвэр зөв ч хэрэгжилтэн дээр гажуудал үүсч буйг шүүмжилсэн юм. Сүхбаатар аймгийн “Жавхлант шарга” уяачдын холбооны тэргүүн, Манлай уяач Гансүх өнгөрсөн жилийн улсын баяр наадмын дааганы уралдааныг онцолж эрлийз цустай адуу айрагдсан тухай баримт хөндөнө билээ. Харин Баянхонгор аймгийн “Хонгорын хурд” уяачдын холбооны тэргүүн Мөнх-Эрдэнэ “хурдан морь бариачдыг зурхайн дотор талд байлгах, аймгийн Манлай уяач цолыг бий болгох зэрэг шинэ санал санаачлагыг дэвшүүлж, хурдан морины ченжүүдэд төв уяачдын холбооны зүгээс тодорхой хяналт тавьдаг болох” талаар сануулсан юм.
Мөн Сэлэнгэ аймгийн уяачдын холбооны дарга Бямбаа хурдан морины нэг төрлийн даатгал буюу улс бүсийн наадамд түрүүлж айрагдсан хурдан хүлгэдээ хулгайд алдсан тохиолдолд уяачдад олгох нөхөн олговрын талаарх туршлагаасаа хуваалцсан нь авууштай саналд тооцогдоно билээ.
Анхдугаар зөвлөгөөн дээр яригдсан бүсийн уралдааны хамрах хүрээний асуудал энэ удаа ч гэсэн мөн л хөндөгдсөн. Гэхдээ энэ удаа бүсийн чанартай наадмуудад зөвхөн тухайн бүс нутгийн морьдыг уралдуулах тухай эл асуудлыг эцэслэн шийдвэрлэж, нэг мөр болгохоор тохиролцоонд хүрсэн бөгөөд харин бүсчлэлийг хэрхэн хийх тухайд салбар холбооны удирдлагуудын саналыг сонсохоор болсон юм.
ММСУХ-ны удирдах ажилтны II зөвлөгөөний үеэр яригдсан өөр нэгэн асуудал бол монгол адууг паспортжуулах тухай байлаа. Дэлхийн бусад үүлдрүүдийн жишигт нийцүүлэх энэ ажил нэлээд өргөн цар хүрээтэй байх талаар Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн онцлон өгүүлсэн. Мөн ММСУХ-ны зүгээс хийх дараагийн алхам бол монгол адууны стандартыг шинэчлэн тогтоох ажил аж. Энэхүү ажлыг Зоригтбаатар ахлагчтай эрдэмтэд хийх бөгөөд 1995-2005 оны хооронд судлагдан батлагдсан одоогийн мөрдөж байгаа монгол адууны стандартыг өөрчлөх гэнэ. Энэ асуудалтай холбогдуулан зарим нэгэн нь монгол адууны стандарт гэдэг бол нийтлэг ойлголт хурдан морины стандартыг тусад нь батлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж байв. Монгол адууны стандартыг гадаад дотоодын олон эрдэмтэд хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоож байсан ч байгаль цаг уур, экологи гээд олон шалтгааны улмаас жил ирэх тусам хувьсан өөрчлөгдөж буй юм.
Энэ мэт Монголын хурдан морины хө?жилд тулгамдсан олон чухал асуудлыг хөндсөн удирдах ажилтны II зөвлөгөөний үеэр яригдсан таатай мэдээлэл бол төв болон салбар холбоод тус бүр уяачдын өргөөтэй болж, аймаг орон нутгийн салбар холбоодод ажиллаж байгаа нэг хүнийг цалинжуулах тухай асуудал байлаа.
Зөвлөгөөний үеэр салбар холбоодын зарим нэг төлөөлөгчид туршлага хуваалцангаа ном, календарь зэрэг гарын бэлгээр зочдыг урамшуулсан юм. Зөвлөгөөнөөс гарсан санамж бичгийг бид тун удахгүй хүргэх болно.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна