Шагналын хур буулаа

А.Тэлмэн
2012 оны 5-р сарын 14 -нд

ММСУХ-ны удирдах ажилтны II зөвлөгөөн өнгөрсөн бямба гарагт болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Зөвлөгөөний нэгээхэн хэсэг нь хариуцсан ажилдаа амжилт гаргасан салбар уяачдын холбооны удирлагуудыг шагнаж урамшуулах явдал байсан. Биеийн тамир спортын газрын спортын алдар медалиар Увс аймгийн МСУХ-ны тэргүүн Ю.Төгсжаргал,  Багануур бага Хэнтий бүсийн уяачдын холбооны тэргүүн Ч.Элбэгсайхан , Сэлэнгэ аймгийн уяачдын холбооны тэргүүн В.Бямбаа, Завхан аймгийн  уяачдын холбооны тэргүүн Ц.Баянжаргал нарыг, биеийн тамир спортын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн медалиар Гачууртын  уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайхан, Баян-Өлгий аймгийн уяачдын холбооны тэргүүн  Шарийп нарыг тус тус шагналаа.  Харин олимпийн алдар медалиар ММСУХ-ны хэвлэл мэдээллийн албаны дарга  Я.Болдбаатар, Орхон аймгийн уяачдын холбооны тэргүүн Б.Ганбаатар, Говь-Алтай аймгийн уяачдын холбооны тэргүүн  Гомбожав, Дундговь аймгийн  “Нарны унага”холбооны тэргүүн  Ц.Ганхүү, Өвөрхангай аймгийн “Арвагар хээр” холбооны дэд тэргүүн  Б.Батдорж нарыг шагнасан юм. Тод магнай сайтын хамт олноос нийт шагнагдагсдадаа баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
А.Тэлмэн

             

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна