Хөлөнбуйр сумын уугуул С.Лайдав: Хурдан тууртын буянаар халхын олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна
А.Тэлмэн
-Шадар сайд хүртэл анддаггүй “алдарт” Лайдавтай таарсанаа олзуурхаж байна. Хэзээнээс адууны наймаа хийх болсон бэ?
- АХ-ын 75-н жилийн ойгоор Увс аймагт очиж таван насны морь уралдуулсан юм. Тэгэхдээ нэг бага адуугаа зараад л тэрнээс хойш хурдан морины наймаа хийх болсон доо.
-Арав гаруй жил болчихсон юм байна шүү дээ?
-Тэгсэн байна. 16 жил өнгөрчихөж. Өнгөрсөн хугацаанд би 4000 гаруй адуу баруун аймаг руу зарсан байдаг юм. Хүмүүс ч надаас адуу авахдаа дуртай байдаг. Яагаад гэхээр би зарж байгаа адууныхаа бичиг баримт, им тамгаар нь таниулдаг. Морины им тамга гэдэг удам угшлын хамгийн том гэрч юм шүү дээ. Им тамгагүй бол хаанахын хэний адуу гэдэг нь тодорхойгүй. Миний зарсан адуунууд бол тодорхой шүү дээ.
-Таны зарсан морьд хэр давхиж байгаа гэнэ. Сураг ажиг тавьдаг л байлгүй дээ?
-Тавилгүй яахав. Өнөөдрийн байдлаар Баянхонгор аймагт нэг азарга аваачсан нь түрүүлсэн. Мөн хоёр соёолон аваачсан нэг нь түрүүлээд, нөгөө нь айрагдсан. Архангай аймагт гэхэд нэг их нас айрагдаж, нэг нь түрүүлсэн байна лээ.
-Хурдан адуу ямархуу ханштай байна?
-Өнөөдрийн байдлаар бол 3-5 саяын л ханштай байна. Битүү адуу 1-1,5 саяын хооронд байх жишээтэй.
-Гайгүй ээ түүгээд зарчихлаа гэж Сумъяа Алдартаас зэм сонсож байна уу. Та айлын хэд дэх хүүхэд вэ?
- Би дээрээсээ хоёр дахь нь. Дүү нар маань хурдан морь уяаг ч над шиг адууны наймаа хийхгүй ээ. Аав хааяа зэмлэж л байдаг юм. Гэхдээ яахав олон түмэнд хурд тарааж байгаа болохоор тэгтлээ буруутгахгүй ээ. Ер нь бол би өөрийгөө адуунд дуртай хүмүүсийн хооронд гүүр болж байна л гэж боддог. Хурд тараана гэдэг нэг талаараа их буянтай ажил шүү дээ.
-Адууны наймаа хийхийн тулд сайн шинждэг, мэддэг байх ёстой биз?
-За яахав. Уяач аавын хүү байна. Морь унаж өссөн юм байна. Гадарланаа.
-Хүнд хурдан адуу олж өгөөд байдаг. Өөртөө юм үлдээж байна уу? Эсвэл нөгөө загасчны морь усгүй гэдэг болоод байна уу?
- 2004 оны төрийн наадамд миний нэртэй нэг хязаалан үрээ таваар давхисан. 2005 онд соёолон айрагдсан. Ер нь амжилт гаргаж байгаа адуунууд цөм аавын минь буян. Зарим нэг нь буурлын буяныг барлаа гэж зэмлэдэг ч би хувьдаа харин ч монголын хурдан морины хөгжилд өөрийн хувь нэмрээ оруулж яваа гэж боддог. Онгирч байгаа юм биш. Би халхын олон сайхан хурдан буянг заяаны эзэдтэй нь золгуулсан хүн шүү. Хурдан хурц адуу хайх гэж Увс, Баян-өлгий, Ховд гэсэн гурван аймгаас бусдаар нь бүгдээр нь явсан. Түмэн олонд буян болж явсных хаа ч явсан хүмүүс андахгүй. Аяга хоол цай хийгээд өгдөг юм. Өнөөдөр гэхэд хүн бүхэн уяачдын холбооны 15 жилийн ой гээд баярлаж явахад би хотоос ирсэн хүмүүст хурдан морь зуучлах үүрэгтэй ажилтай л байна. Өөрөө хамгийн эхлээд асуусан. МУ-ын Шадар сайд хүртэл таньдаг гэж. Үнэхээр хурдан тууртын буянаар халхын олон сайхан аавын хөвгүүдтэй нөхөрлөж явна. Дарга даамал нь ч байна. Хулгайч худал нь ч байна. /биднийг ийн ярилцаж суух зуур их насны морьд барианд орж яриагаа таслахаас өөр аргагүй болсон юм./
-Дараа тухтай уулзаж хууч дэлгэнэ гэдэгт итгэлтэй байна.
-Зааны хүзүү богино замын хүзүү урт гэж дараа тухтай уулзъя.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна