Мустанг Ковбойчуудын унаа
А.Тэлмэн
Мустанг бол Америк тивд ирж суурьшсан Испанийн цагаач иргэдийн морьдоос угшилтай өөрөөр хэлбэл, Андалуз, Араб, Барб гаралтай голдуу Хойд Америкт бэлчдэг зэрлэг морь юм. 300 гаруй жил зэрлэгээр идээшиж байсан учир тэсвэр хатуужилтай, хүчирхэг, байгаль цаг уурын ямар ч нөхцөлд зохицох чадвартай. Мустангийг эхэндээ индианчууд, нэлээд хожуухан ковбойчууд эдлэх болсон байна. Бод мал, тэр дундаа үхэр хариулахад нэн тохиромжтой төдийгүй, уналга, маллагаанд зохицсон морь гэж ковбойчууд үздэг байжээ. Америк тивд анхлан суурьшигчид Мустангийг өөрсдийн авчирсан морьдтой эвцэлдүүлж том биетэй ажлын морь бий болгохоор оролдож байсан бөгөөд Мустанг гаралтай хамгийн алдартай үүлдрүүд бол Куартер, Аппалуза, Паломино, Пинто юм. Орчин үед зэрлэг Мустангийн тоо толгой ихэд хорогдож хуулиар хамгаалуулахад хүрээд байна. Энэ үүлдрийн янз бүрийн угшлыг бүрэн бүтэн цэврээр хадгалахын тулд Испани Мустангийн, Испани Барб Мустангийн зэрэг бүртгэлийг бий болгожээ. Мөн Америкийн Мустангийн холбоо хүртэл байдаг гэнэ.
Гол баримт:
Зүс: бүх зүс
Өндөр: 150-160 см
Галбир: янз бүр, багавтар биетэй, хүчирхэг хөлтэй
Зан төрх: Бие даасан чөлөөтэй, сургахад хэцүү
Гол хэрэглээ: Мал хариулах, уналга, уралдаан
Угшил: Андалуз, Араб, Барб, Турк, Мустанг Аварга биет номхон хүлэг
185 см орчим өндөр, бараг тонн гаруй жинтэй Шайер морь бол ачааны морины үүлдрүүдээс хамгийн том нь юм. Энэ морийг дундад зууны үеийн баатар эрсийн унаж байсан “Great Horse”, эсвэл “Old Enhlish Black” мориноос үүссэн болов уу гэж үздэг. Үүсэл гарал нь ч бүрхэг бөгөөд хойд Европын Фландер, Фриезээс угшилтай болов уу гэж таамаглах нь бий. Шайер нь XVIII, XIX зууны үед Төв Европын улсуудад ихээхэн тархсан бөгөөд голдуу ачлага, тээвэрт хэрэглэдэг байв. Аж үйлдвэрийн хувьсгалын үеэр бараа материал, түүхий эд зөөх бүхий л ажлыг зөвхөн Шайер морьд л гүйцэтгэдэг байсан аж. Хэрэгцээнээс болж хэт чанаргүй, эрлийз Шайер элбэгшсэн тул уг үүлдрийн удмын санг цэвэр байлгахыг эрхэмлэж ирсэн байна. Энэхүү гайхалтай ухаалаг морьтой харьцаж ажиллахад тун хялбар. Өдгөө урьдынх шиг ачаа уналганд их ашиглагдахаа больсон ч шоу үзвэрт үзэгчдийг татах гол “баатар” болсоор байна.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

103.212.117.60
Монголд бга юу авч ирсэн уу
Reply