Першерон
А.Тэлмэн
Першерон үүлдрийн морьдыг Францын перш нэртэй газар анхлан гаргасан болохоор ийнхүү нэрлэх болжээ. Энэ нутаг ерөөс ачлага, тэрэгний бахим том биетэй морьдуудаараа алдартай байжээ. 18-р зуунаас эхлэн энэ нутгийн бэл чинээтэй хүмүүс цэвар араб цусны азарга олноор худалдан авч, Першерон үүлдрийн гүүг гишгүүлэх замаар цусыг шинэчилж эхэлсэн байна.
Ингэсний үр дүнд өнөөгийн бидний мэдэх алдарт Першерон үүлдэр бий болжээ. Першерон үүлдрийн морьд нүсэр том ч гэлээ их үзэмжтэй биетэй бөгөөд явдал нь зөөлөн байдаг нь араб үүлдрийн цусны нөлөө гэж үздэг.
Першерон нь маш зоригтой, ааш номхонтойн дээр асар их хүчтэй. Тиймээс түүнийг янз бүрийн хүнд ачаа тээвэрлэх зорилгоор цэрэг дайны зориулалтаар, хүнд хэцүү хөрстэй газар хагалах зорилгоор болон уналаганд өргөнөөр ашигладаг. Орчин цагт Першероныг талбайд ажиллах, бусад үүлдрийн морьдын цусыг сэлгэн сайжруулах зорилгоор үржүүлж байна. Хэдий лагс том биетэй, хүнд жинтэй ч маш тэсвэртэй, явдал сайтай бөгөөд хатируулаад явбал өдөрт 56 км газрыг эцэж, цуцалгүйгээр туулах чадвартай.
Анх гаргаж авсан нутгийн зөөлөн дулаан уур амьсгал, өвс тэжээлийн элбэг байдал өсж үржихэд нь маш сайнаар нөлөөлжээ. Мөн Першерон үүлдэр цаашид улам хөгжихөд Парис хотын Омнисбус буюу морь чирдэг автобусны холбоо, том биетэй, хүчирхэг бөгөөд явдал зөөлөнтэй морьдыг гар таталгүй худалдан авч байсан Япон, АНУ, Австралийн наймаачид ихээхэн нааштай нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Энэ бүхний нөлөөгөөр Перш нутгийнхан морьдын үзэсгэлэн худалдааны үеэр 1806 оноос эхлэн першерон азаргад тусгайлан шагнал гардуулаад үржүүлгийн зорилгоор ашиглах болсон байна. Улмаар 19-р зууны сүүл 20-р зууны эхэн гэхэд Францчууд асар олон тооны Першерон үүлдрийн морьдыг экспортонд гаргасан бөгөөд Австрали, Хойд ба Өмнөд Америкт олноор орж ирсэн байдаг.
Першерон сервээгээрээ 165-175 см өндөртэй цайвар алаг, эсвэл хилэн хар өнгийн зүс голлодог. 1902 онд төрсөн “Доктор ле гийр” гэдэг нэртэй Першерон түүхэнд тэмдэглэгдсэн хамгийн том биетэй Першерон байсан гэж үздэг. Энэ азарга нь сэрвээгээрээ 213 см өндөр, 1370 кг жин татдаг байжээ.
Першероны чадлын тухайд асар олон яриа байдаг. Жишээлэхэд, бүр 1963 онд Оросууд туршилт хийж үзэхэд Слива нэртэй Першерон гүү 300 кг жинтэй чарган ачааг амралгүйгээр 2138 метр газар чирж дээд амжилт тогтоожээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна