Стипл Чез буюу бартаат уралдаан
А.Тэлмэн
Саадтай морин уралдаан буюу Стипл Чез нь мориноос асар их тэсвэр, хурд, хүч шаардсан хүнд спорт юм. Учир нь уралдааны явцад гэмтэх, бэртэх эрсдэл өндөр. Тиймдээ ч тав болон түүнээс дээш насны морьдыг нь оролцуулдаг. Уралдааныг хяналтын хугацаагаар явуулах бөгөөд замд нь үл эвдэрдэг сааднуудаас гадна талбар нь өндөрлөг, эсвэл нам болж, хэсэг болгонд өөр өөр хөрс байрлуулсан байдаг. Түүнээс “хагалсан газар” нэртэй хөрс хамгийн хэцүүд тооцогддог. Ялангуяа бороо орсны дараагаар ийм хөрс нь зуурамтгай, өтгөн болдог болохоор мориноос маш их хүч, тэсвэр ?аарддаг. Стипл чезийг тусгайлан зориулж зассан замаар эсвэл морин тойруулгын дотоод тойрог дотор явуулдаг.
Замын урт нь 4-8 км байдаг бөгөөд дээд тал нь 150 см өндөр, 7 метр өргөнтэй хүртэл 12-36 ширхэг саадыг давах ёстой. Саадыг бэлдэхдээ мод, маш нягт суулган хана үүсгэсэн бут, шороо овоолон босгосон далан, устай бас усгүй шуудууг ашигладаг. Жишээлэхэд, их таксис нэртэй саад бол 1,5х1,5 м-ийн өндөр ба өргөнтэй бут суулгаж барьсан амьд хана бөгөөд шууд ханыг залгуулаад 5 метр өргөнтэй, 2 метр гүнтэй устай шуудуу татсан байдаг. Тэгвэл ирланд сандал нэртэй саад нь дээрээс доош чигтэйгээр дамжин буух ёстой хоёр ширхэг нүсэр том шат байдаг.
Стипл чезийн түүхийн хувьд гэвэл үүсэн бие болоод хоёр зуу гаруйхан жил болж байгаа юм. Хоёр зууны тэртээ Ирландын фермерүүдийн дунд янз бүрийн морин уралдаан олон байж. Тэдний нэг нь алсад байрлах сүмийн шовх оройнд түрүүлж очсон нь ялагчаар тодорно гэж бооцоо тавиад түүндээ хүрэхийн тулд замдаа таарсан тариан талбай, айлын хашаа, гол горхи, суваг шуудуу гээд таарсан болгоноо даван хурдалдаг байжээ. Стипл гэдэг нь сүмийн шовх оройн, ганжир гэсэн утгатай бөгөөд чез гэдэг нь уралдаан гэсэн утгатай юм. Өөрөөр хэлбэл сүмийн орой хүртэл уралдах гэсэн үг.
Ингэсээр 1829 онд Ливерпулийн хотын “Ватерлоо” нэртэй зочид буудлын эзэн Уильям Лини гэгч эр хотынхоо ойролцоо байдаг Эйнтри нэртэй газар үзэгчдийн суудал засаад анхны албан ёсны саадтай уралдааныг зохион байгуулсан байдаг. Үүнээс хойш арван жилийн дараа Үндэсний их стипл чезийн уралдаан явагдаж аварга нь тодорч байсан юм. Харин анхны буюу Ливерпул хотын орчим явагдсан уралдааны зам буюу ливерпул зам /7,2 км урттай/ хүнд хэцүү байдлаараа дэлхийд хоёрт орох зам гэж үздэг. Учир нь зам гараанаас өгсүүр болж ирдэг бол барианд орохын өмнө огцом уруу болж морьдуудад хар эрчээрээ уралдах боломж олгодоггүй.
Орчин үед стипл чезийн уралдаан олон зохиогддогоос Ливерпулийн ба Парадубицкийн их стипл чезүүд хамгийн алдартай нь юм. Ливерпулийн үндэсний их стипл чез нь 1839 оноос хойш зохиогдож байгаа бөгөөд дэлхийд хамгийн үнэтэйд тооцогддог. Жишээлэхэд 1991 онд болсон уралдааныг үзэж сонирхсон хүмүүс ганцхан өдрийн дотор 300 мянга гаруй долларыг бооцоо болгон тавьж байжээ. Энэ онд гэхэд гараанаас гарсан 40 морьдоос дөнгөж 21 барианд хүрсэн юм. Улмаар морьд үзэж сонирхсон хүмүүс 470 сая долларыг бооцоонд тавьж азаа үзсэн байна. Уралдааны шагналын сан нь 700 мянган фунт байсан бөгөөд эхний зургаан байранд орсон морьд түүнийг хувааж авсан юм. Нэгдүгээр байранд орсон морь 400 мянга, 2-рт орсон морь 155 мянган фунт, гуравт орсон морь 77 мянган фунтын шагнал авчээ. Шагналын мөнгөний дийлэнхийг морины эзэн авдаг бөгөөд 10% жокейд оногддог байна.. Энэ жил Ливерпулийн стипл чезийг үзэж сонирхох гэж дэлхийн өнцөг булан бүрээс 80 гаруй хүн хүрэлцсэн ирсэн бол зурагтаар 600 сая хүн үзэж сонирхсон байдаг.
Гэхдээ хамгийн алдартай бөгөөд хүнд хэцүү стипл чез бол Чехийн Парадубиц хотноо явагддаг уралдаан юм. Учир нь зуу гаруй жилийн тэртээ болсон уралдаанд 14 морь гараанд гарснаас ердөө зургаа нь барианд хүрч байсан байдаг.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна