Эзнээ олсон эгэлгүй хурдан хээр
А.Тэлмэн
Энэ цагийн шилмэл хурдан хүлгүүд булан маань Ардын хувьсгалын 86 жилийн ойн баяр наадамд дөрөвт, “Их хурд-4” шигшмэл морьдын уралдаанд гуравт хурдалсан Баянхонгор аймгийн харьяат “Баянлиг” компанийн захирал Л.Олонбаярын хээр морины угшил гарвал, амжилтын түүхээр үргэлжилж байна. Морь сонирхогчдын дунд Олонбаярын хээр хэмээн алдаршсан энэхүү хурдан хүлэг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул Баатархүү гэгчийн унаган адуу бөгөөд Олнууд угшилтай. Найз нөхөд нь Олноо хэмээн дууддаг одоогийн эзэн нь анх хээр морио худалдаж авахдаа өөрийнх нэртэй ойролцоо угшилтайд нь ихэд бэлгэшээж байсан гэдэг. Сайн морь эзнээ хайж явдаг гэсэн үг бий. Хээр морь бид хоёр тийм ерөөлөөр учирсан хэмээн тэрээр дурсах дуртай. 2006 оны хавар гурван сард Сүхбаатар аймагт бизнесийн ажлаар явж байсан Олонбаяр морины эзэн залуутай танилцаж адуун дээр нь иржээ. Тэр үед нутагтаа болсон нэг сунгаанд амжилттай давхиж, дараагийн сунгаанд нь олигтой давхиагүй гэх туранхай хээр морь нүдэнд нь туссан аж. Тэгээд эзэн залууд нь ам нээтэл дуун дээр нь зөвшөөрсөн гэдэг. Өвлийн уяан дээр алдаа гаргасанаас болоод бие нь муу байсан хээр морийг Улаанбаатарт авчран багагүй хугацаанд эмчилгээ хийсний эцэст хөл дээр нь босгон тэр жилийнхээ улсын баяр наадамд уралдуулсан ч төдийлөн амжилт гаргасангүй. Харин 2007 оны анхны наадам “Дүнжингаравын хурд”, улсын баяр наадам, “Их хурд-4” т айрагдан уясан эзэн, унасан хүүхдээ баярлуулах нь тэр. Хээр морь маш нарийн уяатай, ялангуяа хоол ундны тал дээр. өмнө нь хоол ундыг нь тааруулаагүйгээс болж үхлийн ирмэгт тулж байсан болохоор бусад морь шиг биш эзнийх нь хэлснээр их хямсгар. Харин хоол унд нь таарсан бол давхар уяагаар хэдэн ч наадамд уралдах чадалтай. Түүнийх нь баталгаа жилд есөн наадамд уралдан есөн медаль хүртсэн. Түүнийх нь ихэнхи нь алт. Л.Олонбаяр хээр морины эзэн залууг гүндүүгүй жинхэнэ Монгол эр, тиймдээ ч буянт хүлэг нь ийм хурдан байгаа байх хэмээн үнэлдэг юм билээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна