Ковбой малгай
А.Тэлмэн 2012 оны 6-р сарын 11 -нд
Малгайны оройн хонхор, туузны чимэглэлээр нь аль нутгийн ковбой болохыг мэдэж болдог
Адуу сонирхогчдын имижийн нэгээхэн хэсэг яах аргагүй ковбой бүрх малгай байдаг шүү дээ. Америкчууд энэ ковбой малгайг Стетсон гэж нэрлэдэг.Тиймээс энэ удаад уншигч танд Стетсон малгайн тухай танилцуулъя.
Стетсон бол ковбойчуудын хэрэгцээнд тааруулан гарч ирсэн бүрх малгайн хамгийн алдартай брэнд юм. Тэртээ 1865 онд Жон Б.Стетсон нь 100 доллараар байр түрээслэн, 10 доллараар түүхий эд буюу эсгий худалдан аваад бүр малгайн үйлдвэрээ нээснээр энэхүү брэндийн эхийг тавьсан түүхтэй. 10 долларын үнэтэй эхний малгайнуудыг баруун өмнөдийн бүх л мужуудаар тараажээ. Тэр үеийн ковбойчууд, хөлсний ажилчдын долоо хоногийн дундаж цалин нь 15-20 доллар байсан тул боломжийн үнэтэй малгай ч маш сайн зарагдсан гэнэ. Үүний ачаар жилийн дараа гэхэд Стетсон нь Филалдельфи хотын ойролцоо өөрийн үйлдвэрээ барьсан байдаг.
20-р зууны эхэн гэхэд Стетсоны үйлдвэр нь жил болгон хоёр сая ширхэг ковбой малгай үйлдвэрлэдэг болсон байлаа. Үнэндээ ковбой малгай, түүний загвар, оёдлын технологийг Стетсон зохиогоогүй ч элэгдэл даах, ус даах чадварыг эрс сайжруулж, бүр малгайг бөөнөөр үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэх өргөн сүлжээ бий болгосны хүчинд ковбой малгайг америкчууд хүртэл Стетсон гэж нэрлэх болсон билээ.
Жинхэнэ оргиналь ковбой малгай буюу Стетсоныг нарийн эсгий буюу фетрээр хийдэг. Ковбой бүрх малгай хийдэг гурван төрлийн нарийн эсгий байдаг. Үүнд:
* Минж, молтогчин туулай, булганы үсээр хийсэн ковбой малгай. Ийм малгай хамгийн үнэтэй байдаг бөгөөд “100% fur felt” гэсэн тэмдэглэгээтэй.
* Минж ба бусад амьтны ноос үсний холимогоор хийсэн малгай.
* Ноос. Үүнийг “100% wool felt” гэж тэмдэглэдэг.
Минжний үсээр нарийн эсгий бэлтгэж, түүгээрээ бүрх малгай хийх нь 14-р зуунаас эхтэй ч 17-р зуун гэхэд Европын минжнүүд бараг устаж үгүй болсон болохоор хойд Америк минжний үсний үндсэн нийлүүлэгч, үндсэн үйлдвэрлэгч болжээ. Англичууд үндэснийхээ үйлдвэрлэлээ авч үлдэхийн тулд 1731 онд Америкаас малгай оруулж ирэхийг хориглосон хуулийг гаргаж байсан түүхтэй. 19-р зуунаас уурын машин гарснаар гар аргаар ширхгээр малгай үйлдвэрлэх нь яваандаа үгүй болж, машинаар олноор үйлдвэрлэдэг болсон. Гэвч хуучны технологиор минжний үсээр ковбой малгай хийдэг мастерууд өнөөдөр ч гэсэн үнэтэй хэвээр л байна.
Орчин үеийн ковбой малгайг гол төлөв нарийн эсгий буюу фетр, сүрэл, ширээр хийдэг. Малгайн дотор тулд арьс, эсвэл даавуун тууз бүхий жийрэгийг оёсон байх бөгөөд үүнийг англиар «sweatband» гэж нэрлэдэг. Гадна талд байдаг ороосон туузыг «hatband» гэнэ. Заримдаа бүрх малгайн хүрээний ирмэгийг эмжсэн байдаг бөгөөд үүнийг «brim trimming» гэнэ.
Ковбой малгайны музей Техасийн Уичито Фоллс нэртэй жижигхэн хотод бий
Ковбой малгай нь дурын өнгөтэй байж болох ч гол төлөв цагаан, хар, сүүн, эсвэл хүрэн өнгөтэй байдаг. Орги ковбой малгайн оройн ард талд нь жижигхэн зангилаа байдаг бөгөөд энэ нь малгайнд хэв оруулах гэж мөнгөн усны орцтой хортой бодис хэрэглэснээр амиа алдсан малгайчдыг хүндэтгэн үхлийн аюултай ажил хийдэг байсныг гэрчлэн хэрээслэгдсэн ясыг бэлгэдсэн эд байдаг.
Стетсоны хамгийн анхны загварын ковбой малгай нь "Тал хээрийн эзэн" (A Boss of the Plains) нэртэй байсан бөгөөд хотын амьдралд өмсдөг бөмбөгөр малгайтай адил байжээ. Дөрвөн инчийн өндөр оройтой, хүрээтэй, өргөн бөгөөд хамгийн гол нь ус даах хосгүй чадвартай байсан болохоор заримдаа усны сав, хувин болгон ашигладаг байсан гэдэг.Малгайнуудад хэмжээ буюу манайхны ярьж сурснаар "арзмер" гээч зүйл бараг байсангүй, оройн гаднаас бэхэлсэн туузаар хэмжээг нь тохируулдаг байв.
Анхны ковбой бүрх малгайнууд нь бортого хэлбэртэй, өргөн хүрээтэй, голдоо хонхорхойгүй байжээ. Гэвч яваандаа өмсөх, авахад хялбар болгохын тулд хэрэглэгчид малгайны орой дээр хонхорхой гаргаж, оройг ороосон туузанд араатны соёо, хумс зэргийг хавчуулан гоёх болсон байна. Бүр болоогүй малгайн орой дээр гаргасан хонхор, туузаа чимсэн байдлаар нь ковбойг аль нутгаас ирснийг нь тодорхойлж болдог байжээ.
Ийнхүү цагийн аясыг даган малгайн орой хэсэгт урагш огцом налуугаар гаргасан хонхорхойг “Carlsbad crease”, “Gus crease” гэж нэрлэх болжээ.
Дөрвөн ширхэг тэгш хэмтэй хонхорхой гаргах нь бас л америк маягийн нэгэн онцлог юм. Ийм маяг нь мексик өргөн хүрээтэй бүрх малгай буюу сомбрерогоос гаралтай гэж үздэг. Ийм малгай америкийн морин цэргийн дүрэмт хувцсанд ордог байсан билээ. Өнөөдөр ийм малгайг канадын морь цагдаа, АНУ-ын зарим мужийн цагдаа, армийн зааварлагч нар хэрэглэсэн хэвээр байна. Ийм малгайг залуу Индиана Жонс өмссөн байдаг.
Cav Hat гэгддэг морин цэргийн бүрх малгай нь мөн л өргөн тархсан малгай. Америкийн агаарын нисдэг тэрэгний хүчнийхэн ийм малгай өмсдөг байсан бөгөөд шинээр элссэн хүн малгайнд дүүртэл нь шар айраг хийн ууж жаврыг нь үргээдэг уламжлалтай байжээ.
“Тen gallon” буюу “Арван галлон” гэсэн дизайнтай энэ малгай хэрвээ манайд бол хувин бүрх гэсэн нэр авах байсан биз. Ийм стилтэй ковбой малгай нь 1925 онд анх гарсан
бөгөөд эргүүлж байгаад ус хийхэд нэг галлон буюу 3 литр гаруй усыг алдана гэж айлтгүйгээр дааж чаддаг байжээ.
Ковбой малгайны алдартай үзэсгэлэн байдаг нь Техас мужийн Уичито Фоллс нэртэй жижигхэн хотод байдаг. Музей үүссэн түүх нь ч их сонин. Хүмүүс дэлгүүрт орж ирээд шинэ малгай авах бол хуучнаа өлгөж орхидог ажээ. Ингэснээр малгайн тоо 500 гаруй болоход аяндаа үзэсгэлэн болохоос өөр аргагүй болсон гэж байгаа.
Эцэст нь жинхэнэ ковбой малгай нь ямар ч бороонд норсон хэвээ алддаггүй, ус нэвтрүүлдэггүй болохоор хувингийн оронд дотор нь ус зөөсөн ч болохоор сайн чанартай байдаг юм байна.

2 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.89.135
Захиалгаар хийхүү үнэ , зураг
Reply64.119.19.186
Чамин малгай шүү
Reply