"Манай адуу"-ны А.Мөнхбат сэтгүүлч болов

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 14 -нд

“Манай адуу”, “Үйзэн зээрд” зэрэг адууны дуугаараа олонд танигдсан нэгэн бол дуучин А.Мөнхбат юм. Багын хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдсөн тэрээр зарим нэгэнтэй харьцуулахад хожуухан урлагийн ертөнцөд хөл тавьсан нэгэн. Гэсэн  ч оройхон гараад ширүүхэн дайрна гэгчээр өдгөө бол олон хит дууны эзэн болсон байх ажээ. Түүний анхны хитүүдийн нэг “Манай адуу” дуу байсан  нь морины нутаг Сүхбаатарын хүүгийн “өвчинг” хөдөлгөж орхисон гэдэг. Харин дуучин залуу саяхнаас мэргэжлээ солиод байгаа аж. Сүүлийн үед адууны угшил гарвалын талаар шимтэн судлах болсон А.Мөнхбат  “Дорноговийн уяачид” нэвтрүүлгийг бэлтгээд иржээ. Үүний тулд Дорноговийн бүх сумдыг тойрон, зургаан зуу орчим  хүмүүстэй уулзаж, Тайж, Банди зэрэг томоохон угшлуудын талаар сонирхолтой ярилцлагыг өрнүүлжээ. Үүнээсээ  түүвэрлэж, Дорноговийн есөн аймгийн Алдарт уяач оролцсон нэвтрүүлгээ наадмын өмнөхөн гаргахаар зэхжээ.     

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна