Хамгийн хамгийн
А.Тэлмэн
Хамгийн өндөр насласан морь
Их Британы Ланкаширийн Хөгшин Билли нэртэй азарга нь 1760 он төрөөд 1822 онд 62 насандаа өөд болсныг угшлын дэвтэр дээрх тэмдэглэгээ баримтаар нотолдог болохоор түүнийг хамгийн өндөр насласан адуу гэж үздэг.
Хамгийн өндөр настай пони
Францад амьдарч байсан пони 54 наслажээ.
Хамгийн өндөр настайдаа унагалсан гүү
Австралийн гүү 42 настайдаа унагалж байжээ.
Хамгийн жижигхэн адуу
Албан ёсны бичиг баримтуудаас үзвэл АНУ-ын Өмнөд Каролина мужийн Инман дахь “Делла Терра” нэртэй давжаа адууны фермд байсан Литтл Пампкин нэртэй азарга нь дэлхийн хамгийн жижиг биетэй адуу байжээ. 1975 оны 11-р сарын 30-нд хэмжилт хийж үзэхэд түүний өндөр нь сэрвээгээрээ 35,5 см, жин нь 9 кг байжээ.
Хамгийн том биетэй адуу
Шайр үүлдрийн Сэмпсон нэртэй морь сэрвээгээрээ 2 м19 см өндөр, 1524 кг жинтэй байжээ. Энэ аварга морь 1846 онд Английн Тоддингтон Милз нэртэй газар төржээ. 1884 төрсөн Шударга Том нэртэй шайр үүлдрийн өөр нэг морь нь Сэмпсоноос 41 см намхан, 200 кг хөнгөхөн байжээ. Мөн бельги үүлдэр буюу брабансон үүлдрийн Бруклин Сьюприм нэртэй азарга нь сэрвээгээрээ 198 см өндөр, 1440 кг жинтэй, цээжний тойрог нь 259 см байжээ. Энэ азарга АНУ- ын Айва мужийн С.Г.Гуд нэртэй фермерийнх байжээ.
Хамгийн урт насласан уралдааны морь
Цэвэр цусны англи үүлдрийн уралдааны морьд байнгын уралдаан тэмцээн гээд ямагт өндөр ачаалал, стресстэй байдаг болохоор гол төлөв нэг их өндөр насладаггүй. Цэвэр цусны англи адууны дотор хамгийн өндөр насласан нь Танго Дюк нэртэй морь юм. Тэрээр 1978 оны 1-р сард 25 нас хүрээд өөд болжээ. Энэ морь Австралийн Виктория мужийн Кармен Ж.Карпентер гэгчийнх байв.
Хамгийн хурдан адуу
1945 онд Мексикийн нийслэл Мехикод болсон 402 метрийн уралдаанд Биг Рэкет нэртэй морь 69,62 км/ц- хурдлан дээд амжилт тогтоож байжээ. 1,5 бээр буюу 2412 метрийн уралдаанд Хо укстер гэдэг нэгртэй 549 кг жинтэй шүдлэн 60,86 км/ц хурдлан дээд амжилт тогтоосон бөгөөд 1,5 бээрийн замын 2 минут 22,8 секундын дотор туулжээ.
Хамгийн хүчтэй адуу
Гиннесийн дээд амжилтын номонд бичснээр цагаан нарсны 50 ширхэг гуалинг буюу 42,3 тонн ачааг АНУ-ын Мичиган мужийн Юэн нэртэй газрын ойролцоо байдаг мөсдсөн замаар 1402 метр газар чирсэн шайр үүлдрийн хоёр морь хамгийн хүчтэй нь юм байна. Зэрэгцүүлэн хөллөсөн хойр шэйрийн өөрсдийнх жин гэхэд л 1587 кг хүрч байжээ. Гэхдээ модны цэвэр жингээс гадна мөсдсөн замын үрэлтийн эсэргүүцлийг нэмвэл энэ хоёр шайр нь 130 тоннтой тэнцэх ачаа чирсэнтэй адил юм байна.
1924 оны 4-р сарын 23-ны өдөр Ливерпулийн Вулкан нэртэй шайр үүлдрийн морь динамометр буюу хүч хэмжигч багаж дээр 29,47 тонн ачааг хөдөлгөж дийлэхүйц угзралт үзүүлж байв. Тиймээс ер нь шайр үүлдрийн адууг дэлхийн хамгийн хүчтэй адуу гэж үздэг.
Хамгийн урт дэл сүүлтэй адуу
1884 онд америкийн Орегон мужид төрсөн Линус гэдэг нэртэй орегон үүлдрийн адуу нь цагтаа дэлхийн хамгийн урт дэл сүүлтэй адуугаар тодорч байсан юм. Өдгөө нэгэнт устаж үгүй болсон орегон үүлдэр нь зэрлэгшсэн үүлдэр байжээ.
Линус нь 14 фут дэлтэй, 12 фут урт сүүлтэй байсан байна.
Тэрээр явуулын циркийн хамгийн том од байсан бөгөөд тухайн үед тараагдсан сурталчилгааны хуудсан дээр “Түүний дэл сүүл нь сүүлийн дөрвөн жилийн турш сар бүр ойролцоогоор 3 ямхаар ургаж байгаа юм. Дэл сүүлний өнгө нь гялалзсан алтан шар. Дэл сүүл нь одоо ч гэсэн ургасан хэвээр” гэж бичсэн байжээ.
Түүний зургийг Scientific American сэтгүүлд зориулан авч байсан нь ийнхүү өдгөө хүртэл хадгалагдан үлдсэн байна.
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

202.126.90.154
Хөгжилтэй
Reply