Морин парад Хүй долоон худагт

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 21 -нд

“Хан монгол”, “Монгол харцага” нарын морин циркүүд цагдаагийн газрын хөдөлгөөнт эргүүлийн морин салаа, хилийн цэргийн 0151 дүгээр ангийн морин сургалтын төв, морин тойруулга хамтран наадамчин олонд сюрпиз барихаар зэхэж байна. Жилдээ ганц болдог монгол наадмын салшгүй нэг хэсэг хурдан морины уралдааныг үзэхээр газрын хол усны уртаас зорин ирсэн гадаад болон дотоодын үзэгчдэд зориулан наадмын гурван өдөр монгол морьдын гайхамшигт үзүүлбэрийг үзүүлэх аж.  Зарим нэгийг нь зах цухаас нь дуулгавал морин тойруулгынхан саадтай харайлтыг, хилийн цэргийн морин сургалтын төв цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийн морин салаа хамтран морин парадыг жинхэнэ утгаар мэдрүүлэх гэнэ. Харин “Хан Монгол”, “Монгол харцага”-чууд монгол морины ур чадварыг гайхуулсан гайхамшигт үзүүлбэрийг үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Ийнхүү Хүй долоон худгийг торгон ногоон дэнжийг зорьсон наадамчин олон  морь хүлээх зуураа морьтны гайхамшгийг мэдрэх нь.

 А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна