“Хатант интернэшнл” ХХК-ийн захирал Б.Баярмаа: Адуу гэдэг бараан газраас хийморь цацруулж байдаг буянтай амьтан
-Таныг нутаг орны залуусаа дэмждэг талаар нэлээд эртнээс сонсож байлаа. Баярмаа захирал аль сумын хүн бэ?
-Би Архангай аймгийн Хотонт сумын хүн. Тэнд би төрж өсөж бас ажиллаж амьдарч байсан.Хүний төрсөн нутаг гэдэг зүрх сэтгэлд мөнхийн уяатай явдаг юм билээ. УБДС ийн математикийн багшийн анги төгсөөд сумынхаа сургуульд найман жил багшлаад хот руу ирсэн дээ
-Спортод тэр дундаа бөх, моринд элэгтэй байдгийн чинь учрыг асуумаар санагддаг?
-Эмэгтэй гэлгүй багын л хурдан морины уралдаан их үздэг хүүхэд байсан. Өвөөгөө дагаад хурдан морь бөх үзнэ. Тэр болгон нь нөлөөлсөн байх. Тэгээд 1997 онд анх удаа хурдан морь худалдан авч бас мотоциклийн байтай уралдаан орон нутагтаа зохион байгуулж байлаа.
-Тухайн үедээ өндөр бай шүү дээ?
-Тиймээ. Бидний зохион байгуулсан уралдаанд Тод Манлай уяач Ононгийн Аварга хээр ирж уралдсан. Төрийн түмэн эх хурдан буян ирж уралдсан нь нутгийн зон олны магнайг тэнийлгэж, зүүн зүгийн адуу уяа давхилыг анх удаа орон нутгийн уяачдад бодитоор харуулсан хэрэг болсон. Мөн Тод манлай уяач Аюуш агсан, Тод манлай уяач Дуламсүрэн гээд нутгийн ах нарын маань алдартай хурдан хүлгүүд бидний зохион байгуулсан наадамд тоосоо өргөсөн. Ер нь чансаа өндөр уралдаан болсон шүү.
-Үнэхээр л чансаа өндөр наадам болжээ?Өөр ямар уралдаан хийж байв
-Манай нутагт Хатант гэсэн дэлхийд ховорхон содон нэртэй хайрхан байдаг.Эрт цагаас шүтэн дээдэлж ирсэн энэ хайрханы нэрээр манай компани нэрлэгддэг учир нутгийн шүтээн уулаа тахиулж нутаг орныхон маань ган зуд өвчин зовлонгүй амар амгалан байхыг билэгдэн тахилгын ёслол хийлгэж түүнд зориулсан хурдан моридын уралдааныг байнга зохион байгуулдаг юм . Одоо нутгийнхан маань түүнийг уламжлал болгон зохион байгуулдаг болсон байна лээ.
-Андуураагүй бол “Арын хангайн шигшмэл хурд” уралдааныг зохион байгуулагсдын нэг нь та байхаа?
-Тиймээ, “Эрдэнэс МГЛ” н Г.Тэмүүлэнтэй хамтарч “Арын хангайн шигшмэл хурд 2010” уралдааныг Архангай аймгийн Ихтамир сумын Яргайтын хөндийд зохион байгуулж байлсан. Ер нь нутгийн гэсэн холбогдолтой аливаа үйл ажиллагаанд аль болох тус нэмэр болох юмсан гэсэн бодолтой явдаг даа.
-Өвөө дагаад морь үздэг байсан гэлээ. Хангайнхан охин хүүхдээр морь унуулах нь элбэг. Магадгүй та тэдний нэг байсан уу?
-Би морь унаж чадахгүй ээ. Хурдны битгий хэл унааны морь унасан нь гарын арван хуруунд багтахаар цөөхөн байх. Гэхдээ хурдан моринд их дуртай, манай нөхөр морь уядаг. Ардын хувьсгалын 80 жилийн ойгоор азарга айрагдуулж байлаа. Мөн аймгуудын ой бүсийн наадмуудаас нэлээн хэдэн айраг авсан. Тэр болгонд нөхрийгөө дагаад л наадамлана шүү дээ. Ер нь уяа эхлэнгүүт амралтаа аваад унаач хүүхдүүдээ хооллох хувцаслах албанд томилогдоно шүү дээ.
-Улс бүсийн наадамд морь айрагдуулна гэдэг дуртай аавын хүүд олдох хувь биш. Хэзээнээс морь уяж эхэлсэн юм бэ?
-Нөхөр бид хоёрын моринд орсон түүх их сонин. Хурдан морь, унааны морио ялгадаггүй шахам байхдаа Түвшрүүлэх сумаас найзаараа дамжуулан нэг шарга морь худалдаж авлаа. Тэгсэн тэр маань 1997 онд анхны “Их хурд”-д 28-аар давхиад, дараа нь аймгийн шигшмэл хүлэг шалгаруулах уралдаанд аман хүзүүнд хурдалчихдаг юм байна. Өөрийн нэртэй адуу айрагдах үнэхээр сайхан юм билээ. Тэгээд л тэрнээс хойш хурдан морь тууштай сонирхох болсон доо. Нэг үе нөхөр маань
Тод Манлай уяач Аюуш ахын Морьтон галд морио уядаг байсан. Амралтаа наадам дөхүүлж аваад л үзэж тарна. /инээв/ Тэгж сэтгэл зүрхээ зориулсных Аварга хонгор маань АХ-ын 80 жилийн ойгоор айрагдаж төрийн наадмын өмийг нээсэн. Ер нь адуутай нөхөрлөсөн он жилүүд бидэнд үргэлж сайн сайхан дурсамжийг авчирч байсан.
-Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг. Та уяаны эрдэмд хэр суралцаж байна?
-Үгүй дээ. Миний хувьд морины уяан дээр адуугаа хараад өнжих л хангалттай. Адуу гэдэг бараан газраас хийморь цацруулж байдаг буянтай амьтан шүү дээ. Хотын дуу чимээ, ажлын ачааллаа мартаад уяан дээрээ сууж байх шиг жаргал хаа байхав.
-Нэг үе адуу сайн цуглуулсан уу?
-Тэгсээн. Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Дорноговь, Төв гээд аль л хурдтай гэсэн аймгуудаас адуу авсан. Хамгийн сүүлд Дорноговиос их морь, Дорнодоос азарга авсан. Гэхдээ одоо бол адуу худалдаж авахааргүй хэмжээний болсон. 200-гаад тооны адуутай болтлоо үржүүлж байлаа Түрүүчээсээ өөрийн унаган адуу давхиж байна. Одоо бидний хувьд гүү азарганы тохироогоо зөв тааруулах л асуудал байгаа. Мөн бид хоёр нутгийн адуугаа сайжруулах тал дээр анхаарч, 20-30 үрээ явуулсан. Азарга тавьж цус сэлбээрэй гээд. Сураг дуулахнаа бүгд л сайхан нүүр улайхааргүй давхиж байгаа гэнэ лээ. Хүн гэж сонин амьтан өөрийн адуу давхихаас илүүтэй өрөөлд өгсөн адуу айрагдсан гэхээр сайхан санагдах юм билээ./инээв/Манай адуунаас Өвөрхангай руу нэлээд хэд явсан шүү. Бүгд л сайхан давхиж байгаа дуулддаг юм.
-Таны нэртэй хурдан хүлгэд бий л биз дээ?
-Моринд дуртай болохоор надад хүмүүс морь их бэлэглэдэг юм.Бас өөрөө дурлаад авч байсан тохилдолч бий. Нөхөр маань хонгор, би зээрд зүсмийн адуунд дуртай тэгээд өөр өөрсдийнхөө дуртай адууг авсаар байгаад манайх хонгор, зээрд зүсмийн голдуу адуутай болсон. /инээв/ Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Дорж гэдэг хүний зээрд морийг би өөрөө сонгон авсан чинь манай галын ах нар “Баярмаа зээрд” гээд нэрлэчихсэн байсан. Зээрд морь маань бүсийн болон нэрэмжит уралдаануудад дандаа аман хүзүү, хойшиллоо гэхэд л айрагддаг хурдан ажнай байсан даа. Анх “Морьтон” галын гишүүн болоход бүсгүй хүн морины уяан дээр очдоггүй гэсэн цээртэй байсан. Сүүлдээ галын ах нар намайг “эмэгтэй хүн байж моринд үнэхээр дуртай. Юунд ч дийлдэхгүй орж ирсэн шүү чи. Бид нэг ч эмэгтэй хүн оруулдаггүй байсан” гэж билээ. Сүүлдээ бүр Бааст ах “Баярмаа л явж болно” гээд дархалчихсан байсан. Дээр ярьсан хонгор азаргаа Бааст ахаас авсан юм шүү дээ. Хонгор азарганы маань төлүүд эцгийн шийрийг хатаан урамтай сайхан хурдалж байгаа.
-Хүүхдүүд нь морь сонирхож байна уу?
-Манай хүү багадаа морь унадаг байсан. Одоо том болоод сонирхохоо больсон байна лээ. Бидэн шиг хөдөө өсөөгүй болохоор тэгдэг байх л дээ. Одооны хүүхдүүд нутгийн үнэр, ногооны үнэрээс кайф гэдгийг мэддэггүй бололтой. /инээв/
-Хөх ногоо униартсан наадам асуй. Энэ жил хэдэн насны морьд уяж байгаа вэ?
-Ажил ихтэй болохоор олон адуу уяж чадахгүй байнаа. Гайгүй адуунуудаа сум аймагт байгаа хүмүүст тараагаад тэндээ уяж бай гээд өгчихсөн. Улсад зээрд азарга, хонгор морио л уях байх. Зээрд азарга дөнгөж нийлж байгаа адуу. 2009 онд Дорнодын бүсийн түрүүлсэн. Булганы бүсэд айрагдсан. Сумдын наадамд бол нэлээд хэд орсон. Өнгөрсөн жил цээрлэдэг насыг нь өнгөрөөж байгаад энэ өвөл “Дүнжиггарав 2012” -т уралдуулсан хорин хэдээр давхисан. Хүрэн азаргыг маань Дуламсүрэн ах маань уяач өгөх байх адуунд нь байгаа.
-Нутгийн адууны хөгжилд хувь нэмрээ оруулахаас гадна нутгийн бөхчүүдээ дэмждэг. Улсын заан Санжаадамба танай компанийн нэр дээр зодоглодог байхаа?
-Нутаг усны маань залуус биднийг туслах болов уу гээд итгэл өвөртлөөд зориод ирсэн байхад болж л өгвөл туслахыг хичээдэг. Санжаадамба маань гэхэд л 17,18-тай жаахан хүүхэд бид хоёртой ирж уулзаж байлаа. Манай компанийн нэр дээр олон жил сайхан барилдаж өнгөрсөн жил улсын заан гэсэн цолонд хүрсэн шүү дээ. Мөн Отгонбат гээд жудогоор барилддаг хүү бий. 14 настай жаахан амьтан бид хоёрт санал тавиад ирж байсан одоо хүүхэд залуучуудын улс болон олон улсын удаагийн олон удаагийн аварга болчихсон байх жишээтэй. Өөрийн гэсэн зорилготой тууштай залуусыг заавал манай нутгийнх гэлтгүй бас дэмжинээ. Аливаа аж ахуйн нэгж компаниудад нийгмийн хариуцлага гэж байх ёстой. Бид үүнийгээ үүрэг л гэж боддог.
-Хожимдсон асуулт байж болох ч танай компани ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм бэ?
-2002 онд “Хатант интернэйшл” нь анх түүхий эд бэлтгэлийн чиглэлээр байгуулагдаж байлаа .Одоо манай компани ноос, ноолуурын бэлтгэл, махны үйлдвэрлэл, гадаад худалдаа мөн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Мөн хурдны чиглэлийн адуун сүрэг бас бий.
-Биднийг урилгыг хүлээн авч ярилцсан танд болон танай гэр бүлд аз жаргал хүсье.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 4-р сарын 15 -нд Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 2024 оны 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна