Манлай уяачийн Манлай халзан
А.Тэлмэн
2004 оны 6-р сарын 29нд Тод манлай уяач С.Ганхуяг, Алдарт уяач Э.Ганбат нар ОХУ-аас хэд хэдэн Араб цусны адуу оруулж иржээ. Тэдний дотор Кавказаас авчирсан Араб халзан соёолон үрээ байсан нь “Энэ цагийн шилмэл хурдан хүлгүүд”-ийн нэг Манлай халзан юм. Хамт орж ирсэн арав гаруй тооны адуунуудаас нь эзэн нь халзан үрээг төвөггүй онцолж Д.Онон Тод манлайгаар шинжүүлэхэд “Зүгээр их аятайхан хийцтэй үрээ юм” хэмээн урам нэмсэн гэдэг. Үнэхээр ч тэдний тэдний зөв байсан. 11000 долларын үнэтэй халзан үрээ ирсэн жилийнхээ өвөл нь “Дүнжингаравын хурд”-д тоосоо өргөж “бараг” түрүүлсэн. Энэ тухай эзэн Д.Чулуунбат нь нь “Угаасаа түрүүлсэн дээ. Татаатай, ямар ч ядаргаагүй омголон байсан болохоор урдуур нь гүйсэн хүнээс үргээд гэнэт зогсчихсон. Хүүхэд нь буугаад хөтөлтөл явдаггүй, мордуулах гэж очсон хүн нь хромон гуталтай, хоёр ч дахиад цасан дээр хальтирч унаад. Тэгсээр байтал арын хоёр азарга нь орчихсон. Ердөө хориодхон километрийн цаана шүү дээ” хэмээн харамсангүй ярьдаг. Тэр жил Манлай халзангийн хувьд наадмын одгүй байсан гэж хэлж болно. Учир нь зун нь улсын баяр наадамд өнгөлж явсаар барианд орохоос километр ч хүрэхгүй газарт сууж, дөрөвт хурдалж айрагдсан билээ. Гэхдээ энд уралдах газар нь сунгасан нь ч бас нөлөөлсөн байх гэдгийг сануулах нь зүйтэй байх. Өмнө нь 22-23 километрт уралддаг байсан азарга, Араб азарга уралдана гэдэг шалтгаанаар 25 километр болгож сунгах шийдвэрийг наадмын комиссоос гаргасан юм. 2005 оны өвөл болон наадмаар цэвэр цусны адууг ялгаж уралдуулахад Манлай халзан эрхгүй ялгарч хоёуланд нь түрүүлсэн. Манлай халзангийн эзэн Манлай уяач Д.Чулуунбат адууг цусаар нь ялгадаг явдлыг хүлээн зөвшөөрдөггүй нэгэн. Адилхан л мал шүү дээ. Манай Дагвааг Япончууд Монгол хүн гээд ялгаад байхгүй байгаа биздээ хэмээн уяачдын хурал дээр хүртэл хатуу үг унагааж байсан тэрээр саяханаас энэ бодлоо хаяад байгаа гэсэн. Уралдах болгондоо айраг түрүү авчирдаг Манлай халзангаа дахин яс цусаар нь ялгуулахгүй, адлуулахгүй байхаар шийдсэн байна. Тодруулбал улс бүсийн томоохон уралдаанаас зургаан түрүү, хоёр айраг хүртсэн Манлай халзан азарга ахин уралдахгүй. Түүний хэлсэнээр бол Манлай халзан хийх ёстойгоо хийчихсэн гэнэ. Д.Чулуунбатыг Манлай уяач авхад нь Манлай халзан голлох үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс түүнд эзэн нь Манлай халзан гэдэг нэрийг хайрласан байна. Монголчууд амны билгээс ашдын билэг хэмээн бэлэгшээдэг. Энэ үг Д. Чулуунбат уяачийн хувьд биелэлээ олжээ.
А.Тэлмэн
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна