Түдэвтэйн уяачид 10 жилийн ойгоо тэмдэглэнэ

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 25 -нд

Аймгуудын баяр наадмын хуваарь хэрхэн гарсан талаар бид өмнө нь дуулгасан. Энэ удаа Завхан аймагт ойрын үед болох уралдаануудын талаар дуулгаж байна. Нэлээд эртнээс төлөвлөгдсөн “Шарваа хээр” морины нэрэмжит уралдаан ирэх сарын 7,6 нд Алдархаан сумнаа болно. Их нас соёолон, даага уралдах энэхүү уралдааныг Алдархаан сумын морин спорт уяачдын холбоо зохион байгуулах юм. Аймгийн баяр наадам 9,10-нд Улиастай хотноо болох бол Түдэвтэй сумын “Зоо” морин спорт уяачдын холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн уралдаан 7-р сарын 16 нд сумандаа болж зургаан насны морьд уралдах аж.

А.Энхжил

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна