Дорнод аймгийн алтан хараацайнууд
А.Тэлмэн
“Алтан хараацай” булан маань үргэлжлэл ёсоороо Дорнод аймгаас ирсэн бяцхан унаачидтай та бүхнийг уулзуулж байна. Тэдний хувьд морин дэл дээр давхиж явах нь бас нэгэн аз жаргал нь билээ. Гэвч уралдааны замд олон асуудал гардаг учраас мориноосоо ойчих эрсдэл ихтэй байдаг. Тиймээс хурал зохион байгуулж байгаа ах нараасаа “унаач биднийг хамгаалалтын эд хэрэгслээр хангаж өгөөч” гэсэн хүсэлтэй байгаагаа бидэнд ярьсан билээ. Хурал дээр уг асуудлыг нэлээн нухацтай ярьсан болохоор унаачид маань удахгүй хамгаалалтын хувцас, хэрэглэлтэйгээ айх эмээх зүйлгүй уралдацгаана гэж найдъя.
-Б.Мөнхтамга. “Би Дорнод аймгийн Чойбалсан хотоос ирсэн. Аймгийнхаа 8-р сургуулийн 7Б ангид сурдаг юм. Анх таван настайгаасаа морь унаад одоо 13 нас хүрч байна. Миний аав аймгийн Алдарт уяач Бямбасүрэн гэж уяач хүн байдаг. Тиймээс аав маань намайг моринд дуртай болгож, хурдан морь унуулж сургасан даа. Аав минь эр хүний хийморь хурдан морин дээр сэргэдэг гэж хэлдэг. Би аавынхаа морийг унаж олон амжилт үзүүлсэн. Саарал мориороо нодлин аймгийн наадамд хязаалан насанд түрүүлсэн юм. Дааганд нь тавд орж байлаа. Тэр саарлыг аав Бат-Эрдэнэ гэдэг хуурай дүүдээ зарчихсан. Өнгөрсөн жил аймгийн наадмаар би мөнгөн хараацай гэдэг цол авч байсан. Одоо үүнээсээ илүү амжилт гаргана гэж боддог. Надаас гадна миний ах хурдан морь унаж, мөнгөн хараацай цол авч байсан л даа. Одоо том болчихсон учраас ах морь унадаггүй юм. Уралдаанд гарахын өмнө аав “морио битгий нэг их урцалдуулаарай, харин үзүүр дээр нь сайн шахаарай” гэж захидаг. Энд ирээд олон найзуудтай болж байгаадаа баяртай байна. Энэ хурлыг зохион байгуулж байгаа ах нараас унаач биднийг хамгаалалтын хувцас, хэрэгслээр хангаж өгөөч л гэж хүснэ дээ”.
-Энх-Амгалангын Энхтөр. “Миний ах нар бүгд л морь унадаг байсан болохоор би бас моринд дурлаж таван настайгаасаа морь унаж сурсан. Аав, ах хоёр маань морь уядаг болохоор өөрийнхөө морийг унана. Бас Монхоо ахын морийг унадаг. Өнгөрсөн жил Сэргэлэнд түрүүлээд, аймагт аман хүзүүдэж байсан. Сумандаа зөндөө айраг түрүү авсан даа. Өнгөрсөн жил Сэргэлэнгийн бас нэг наадамд өөрийнхөө хонгор үрээгээр аман хүзүүнд орсон маань их дурсамжтай сайхан санагддаг. Би одоо 5-р ангид сурч байгаа. Морь унах бол миний хамгийн дуртай зүйл”.
- А.Баасансүрэн. “Би Дорнод аймгийн Хэрлэн сумын Хан-Уул цогцолборын 7б ангид сурдаг. Долоон настайгаасаа морь унаж эхэлсэн дээ. Том биетэй болохоор дараа жилээс мориноос хасагдаж магадгүй л юм. Ариунболд ахын морийг унадаг. Аймгийн 80-н жилээр айргийн тавд цавьдар мориор орсон. Аймгийн наадмаас тав, зургаан айраг түрүүтэй шүү. Дараа жилээс шилдэг унаач болчихно байхаа. Өнөөдөр их сонирхолтой байлаа. Ийм олон хүүдүүдтэй кино үзэж, хоолонд орлоо. Гоё байна”.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна