Сайвар халтар
А.Тэлмэн
Одоо эргэж сайн морь, хурдан хүлгийнхээ тухай ярилцъя. «Сайвар халтар» хэмээх домгийг та лав уншсан буй за. Энэхүү морь Лу жанжин гүн, яруу найрагч Лувсандондовын унаган морь билээ.
Нэгэн хавар Аюур гэгч хүн хошууны засаг ноён Лу жанжин гүнд бараалхаж, алсхан явахад унах нэг олигтойхон морь хайрла гэжээ. Ноён: Манай сүрэг адууны аль нэгээс өөрөө үзэж хараад нэг морь барьж уна! гэж хэлжээ. Аюур, Хонгор банди гэдэг хүний адуулж байсан ноёны сүргээс халтар хээр зүсмийн эмнэг шахам хязаалан үрээ барьж авчээ. Аюур тэр үрээгээ унаж, Алтай давж харийн газраас сайн морь аваад нутаг буцжээ. Нутгийнхаа захад орж Бургалтай цагаан Түнгэ гэдэг газар харанхуй шөнө явж байтал дэрсэн дотроос туулай босон халтар хээр нь бусган Аюурыг унагаж давхин оджээ. Шөнийн харанхуйд мориноосоо унасан Аюур хөтөлж явсан морьдоосоо нэгийг нь зайдан унаж, Зүүн гол гэдэг газар нутаглаж байсан гэртээ иржээ. Хээр халтар Аюурыг гэртээ харьсан шөнө эмээл хазаартайгаа ижил сүрэгтээ очиж нийлсэн байжээ. Хоёр гурав хоногийн дараа Аюур, Хонгор бандийн сүрэг дээр очиж эмээл хазаараа авч улмаар хошууны ноёндоо бараалхаж,
- Би таны адуун сүргээс халтар хээр зүсмийн сайвар үрээ барьж унаад тавилаа. Тэр үрээ миний гарын аяыг даасан юм шүү ноён минь, Түүнийг хэнд ч зарж худалдаж болохгүй, хурдан сайн хүлэг байгаа юм гэж айлтгажээ.
Тэр жил нь хошууны сүлд цэнгэх наадам Наран гэдэг газар болж сайвар халтар хязаалан олноос онцгой тасархай түрүүлж ихэд алдаршсан аж. Сайвар халтар «Халхын долоон хошуу даншиг» . наадамд нэг удаа уралдахад онц тасархай хол түрүүлжээ. Түүнийг үзсэн Манжийн амбан /сайд/ сайвар халтарыг Манжийн хаанд бэлэглэхийг Лу жанжин гүнээс шаарджээ. Сайвар халтарыг Манжийн шунахай хаанд өгөхгүй бол өөртөө болон хошууны ард олонд ямар нэг хохирол учирна гэж үзээд Лу гүн алдарт хурдан морио аргагүйн эрхэнд бэлэг болгон өгчээ.
Сайвар халтар Манжийн хааны адуунаас хэдхэн хоногийн дараа гүйн ирж, ижилдээ нийлжээ. Сайвар халтарыг нутагтаа гүйснийг мэдсэн Манжийн амбан хошууны ноёнд албан бичиг явуулж Бээжинд хүргүүлэхийг шаардсанаар хоёр дахь удаагаа хүргүүлжээ. Сайвар халтар Бээжингээс хагас сарын дараа нутагтаа хочр дахь удаа гүйж ирсэн байна. Түүнээс хойш сайвар халтарыг нутагтаа гүйж ирснийг нуун дарагдуулж тэр морь төрсөн нутаг, ижил сүрэгтээ байсаар хөгширч үхсэн гэдэг. Лу жанжин гүн Лувсандондов өөрийн хайртай хурдан мориныхоо тухай «Сайвар халтар» гэдэг дуу зохиосныг хошуу нутаг даяар найр наадамд дуулж байсан бөгөөд одоо ч дуулсаар аж. Энэхүү дууны зарим бадгийг сийрүүлбэл:
«Дэнж дэнж дээгүүр дэмэлзүүлэн гишгэдэлтэй
Цэн шувуу гүйдэлтэй, цэвэр гол шиг биетэй
Чухам чанга гишгэдэлтэй сайвар халтар морь
Төө сайхан чихтэй, төгрөг сайхан туурайтай
Туулай сайхан зоотой, туг сайхан сүүлтэй
Өөд өөд газар өл халзан бугыг намнан дайрдаг
Уруу уруу газар улаан халзан бугыг намнан дайрдаг
Цөөрөмтэй уснаас уугаагүй
Цөөн буурай адуунд тогтоогүй
Хүйтэн зуузай зуугаагүй, хөлстэй тохом тохоогүй
Үүрийн жавраар бариагүй, үдшийн жавраар сойгоогүй
Чухам чанга гишгэдэлтэй сайвар халтар морь»
Энэ морины шинж төлөв, хурд гүйдэл, ижил олон сүрэг дотроо сорт сүлд нь болсон морь байсан нь уг дуунаас яруу тод харагдаж байна. Сайвар халтар морь бол домог биш бидний түүх намтар бүхий хүний алдартай хурдан морь байсан нь гарцаагүй юм.
Г.Цэдэвдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна