Эрдэнэтэд дөрвөн насны морьдын уралдаантай

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 27 -нд

Баяр наадам ойртсонтой холбогдуулан сунгаан болон жижиг уралдаанууд зохион байгуулагдах нь олширч байна. Энэ амралтын өдөр буюу 7-р сарын 1-ний ням гарагт Эрдэнэт хотноо бэсрэг уралдаан зохион байгуулагдана.  Хүрэн шандын хөндийд болох уг уралдаанд даага, шүдлэн, хязаалан, соёолон насны морьд уралдах бөгөөд “Эрдэнэт хүлэг” холбооны тэргүүн З.Ганбаатар соёолон насыг байлах аж. Түрүү соёолон хоёр сая, бусад насны түрүүг нь тус бүр сая төгрөгөөр байлна хэмээн Орхон аймгийн морин спорт уяачдын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Баясгалан мэдээлсэн бөгөөд доод  гурван насны морьдын бай шагналыг  “ Хангай”худалдааны төвийнхөн хариуцаж байгаа аж. Уралдааны бүртгэл 6-сарын 30-нд эхэлнэ.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна