“Хаадын хаан Чингис” морин шоу драм болно

А.Тэлмэн
2012 оны 6-р сарын 29 -нд

13-р зууны түүх буюу Тэмүүжиний бага наснаас эхлээд  Жамухтай анд барилдан,  хамаг монголын хаанд өргөмжлөгдөж байгааг харуулсан анхны морин шоу драм “Хаадын хаан Чингис”  нэртгэйгээр тавигдах гэж байна. Тэрэлжид тоглогдох энэхүү драм наадмын өмнө нээлтээ хийхээр төлөвлөгдөн бэлтгэл  нь дуусаж байгаа гэнэ. Монголд анх удаагаа зохиогдож байгаа энэхүү драмд уралдаан, саадтай харайлт зэрэг морин спортын бүх төрлөөс орж байгаа аж. Драмыг “Үүрийн од” баазаас зохион байгуулан Солонгосын Чэжү аралд гурван жил давхардаагүй тоогоор 6 сая гаруй хүнд   тоглолтоо үзүүлж байгаа чадварлаг хамтлагаар тоглуулах гэнэ. 

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна