Хурдан хээрийн домог
А.Тэлмэн
Долоон хошуу даншиг наадамд Манжийн хаан морилон ирэх болж гэнэ. Хаад ноёд Манжийн хаанд нүүр тал засах гэж Даншиг наадамд Манжийн хааны морийг түрүүлгэх талаар Богдын лүндэнг яаран гаргуулжээ.
Харин зэргэлдээ нутагтай Цэцэнхан, эрийн гурван наадмын гол болсон морины түрүүг харийн хаанд хүчээр өгч байдаг нь юу билээ гэж дургүйцэн бодож хурдан морины шинжээч гэж алдаршсан нэг түшмэлд гучин лан мөнгө өгч наадамд түрүүлэх хурдан морийг хаа байгаа газраас нь олж ир гэж явуулжээ. Шинжээч түшмэлд хурдан морь олон дайралдсан боловч санаанд нь нэг л таарахгүй байж. Түшээт ханы нутгаар явж байтал хонь хариулсан өвгөнтэй тааралдав. Өвгөний унасан хээр морь юунд ч гүйцэгдэшгүй хурдны шинж дсэн морь байв гэнэ. Өвгөнд өөрийн учрыг хэлж худалдахыг гуйхад:
~ Би баян айлын хонь хариулдаг ядуу хүн. Энэ морь бол эзний өгсөн гуравдахь унаа, урьдахь хоёр нь дараалан зөнөж үхсэн. Би хөгшин болтлоо морины хурдыг сонгож шинжиж яваагүй. Худалдах эсэхийг мэдэхгүй, эзэн өөрөө мэдэх буй за гэжээ.
Түшмэл морины эзнийд очиж гуйхад:
-Миний мянга гаруй адуун дундаас хамгийн адаг нь болсон хонь хариулдаг эцэж туйлдсан энэ морийг хурдан гэж хэн үнэмших вэ? Би үүнийг худалдах нь битгий хэл, хүнд зүгээр өгехөөсөө ичиж байна гэв.
Түшмэл мөнгөө ширээн дээр нь тавьж:
— Энэ мөнгө эзэн танд өлзийтэй болог. Хээр морь надад хурдан болог! гэж хэлээд хээр морио хөтлөн буцав. Гэтэл Цэцэнхан учиргүй уурлаж:
— Халх Монголын адуун сүргийн хурдан нь барагдаж гэж бодоод энэ адуу нэртэй, алхан толгойтой юмыг авчирч миний толгойг эргүүлэх гэж бодоо юу, үүнийгээ аваад зайл гэж хөөжээ.
Түшмэл морио хөтөлж, Төр хурахын аманд ирж бараан өнгийн даавуугаар битүү нэмнэн халхавч хийж, ус идшийг нь тааруулан болох гэж буй төрийн их наадамд уралдуулахаар сойж эхлэв. Нэгэн өдөр уяж байгаа бүх моридыг Хүйн ногоон толгой гэдэг газар цуглуулан морь шинжээч нар шинжицгээв. Шинжээч нарын дотроос бөгтөр нуруутай хөх өвгөн:
-- Ээ хө! Таны морь ёстой хурдан морь юм. Гэвч энэ наадамд түрүү булааж чадахгүй нь. Богдын ордны саравчинд атан өнгөт нөмрөгтэй Хулж Буйрын унага Манжийн хааны Хурдан бор гэдэг газар гишгэх «улаан хөлт амьтныг» урдаа оруулдаггүй хурдан морь бий. Түүний дараа л таны хээр морь ирнэ гэж хэлэхэд түшмэл:
~ Үгүй ер, Халх Монголчууд мориынхоо түрүүг харь Хятад манжуудад алдах гэж үү гэж бодоод өвгөн гуай миний хээр морь тэр бор морины өмнө орох арга байхгүй юу? гэхэд өвгөн:
—Манжийн хааны тэр моринд согогтой юм нэг ажиглагдсан. Нэг удаагийн нууц үсэргзэнд олон хүн шуугиж, хүүхэд гийнгоолоход чих нь сортолзон мах нь чичирч их айж сүрдэж байсан. Бодвол үрээ даага байхдаа худагт юм уу усанд унасан юм байна гэж бодсон гэж ярьжээ. Ингээд наадам болж, морьд гарах болоход түшмэл цовоо сэргэлэн хүү олж морио унуулаад:
— За хүү минь, манжийн хааны хурдан бор мориноос битгий хоцор! Морь барих хүмүүсийн бараа харагдмагц байдаг чадлаараа хашгираарай, гуугалаарай гэж захижээ. Манжийн хааны бор, түшмэлийн хээр хоёр тасархай гарч хойно урдаа орсоор барианы газар ойртоход хурдан хээрийн хүүхэд чанга хашгиран давирахад Манжийн хааны хурдан борыг орхин хонины хээр гэдэг хочтой хурдан хээр наадмын түрүүг булаасан юм гэдэг. Энэ үеэс «даахин доор морь, дахан дор эр» гэдэг яриа үүсчээ.
Г.Цэдэвдорж
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна