Наадмын бөхийн бүртгэл 9, 10-нд болно

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 04 -нд

Монгол Улсын үндэсний  их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 806 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн улсын баяр наадамд хууль дүрмийн дагуу даатгуулсан, 18-аас дээш насны хүчит 512 бөх барилдах билээ. Наадмын хүчит бөхийн барилдаанд барилдах бөхчүүдийг долдугаар сарын 9, 10-нд Монгол бөхийн өргөөнөө бүртгэх юм. Бөхчүүд хоёр хувь цээж зураг, цолны үнэмлэхээ авчирч, өөрийн биеэр бүртгүүлнэ.

Зарласан хугацаанд бүртгүүлээгүй бөхчүүдийг нэмж бүртгэхгүй болохыг онцлон анхааруулж байна.

Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны салбар хороо
Монголын үндэсний бөхийн холбоо

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна