Энэ жилийн наадмаар 3500-4000 адуу тоосоо өргөнө

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 06 -нд

Үндэсний их баяр наадам эхлэхэд 7 хүрэхгүй хоног үлдээд байна. Наадмын бэлтгэл ажил жигдрээл, байгаль дэлхий ч өнгөтэй, зушлага сайхан болж байна.

Энэ жилийн хувьд баяр наадмын хурдан морьны уралдаанд 10-ны өдрийн 08:00 цагт хязаалан насны морьдын уралдаанаар эхлэх юм байна.

Бүрэн бус мэдээгээр улсын баяр наадмын хурдан морьдын уралдаанд 16-17 аймгийн 3500-4000 хурдан хүлэг тоосоо өргөх бололтой.

Гэвч уралдах морьдын бүртгэл эхлээгүй байгаа ч энэ сарын 9-ний өглөөнөөс 24 цаг хүртэл бүртгэх юм байна.

Морьд уралдах зайны хувьд даага 12, шүдлэн 14, хязаалан 17, соёолон азарга 22, их насны морьд 26 км-т уралдах юм байна. Харин уралдаанд эрлийз адууг оролцуулахгүй байхаар коммис шийдвэрлэсэн бөгөөд эрлийз адууны уралдааныг тусад нь зохион байгуулахаар болжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна