Ахмадын харваа хойшиллоо

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 06 -нд

Өнөөдөр буюу 2012 оны 7-р сарын 06-ны өдөр 11 цагаас төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын салхийг хагалж ахмадууд цэц мэргээ үзэхээр цугларлаа. Ахмадын харваа 10 дахь жилдээ уламжлал болон зохиогдож байгаа бөгөөд энэ удаагийн наадмыг “Mongolian Minerats PTI” компани ивээн тэтгэсэн аж. Энэхүү ахмадын гэх харваанд 55-аас дээш насны эмэгтэйчүүд, 60-аас дээш насны эрэгтэйчүүд оролцдог.  Ахмадын харвааныхан маань энэ жил хоёр хүнээр бүл нэмжээ. Улсын Гарамгай мэргэн 87-н настай А.Цэвээн тэргүүтэй эрэгтэй харваач 13, улсын Мэргэн Цэцэг тэргүүтэй 11 хүн уг наадамд оролцохоор ирсэн боловч наадам 07-р сарын 13-ны өдөр болохоор хойшлогдлоо. Учир нь өглөөнөөс хойш орсон бороо зогсолгүй улам ширүүсч, сум тавихад хүндрэл учруулж эхэлсэн юм.  Тиймээс ахмад харваачид маань 13-ны өдөр цэц мэргээ үзэхээр өдөр товлолоо.

Ш.Бадмаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна