Урианхай сурын харваа эхэллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 07 -нд

Үндэсний их баяр наадам, Их Монгол улс байгуулагдсны 806 жилийн ой, ардын хувьсгалын 91 жилийн ойн баярын Үндэсний сурын урианхай харваа өнөөдөр сурын талбайд эхэллээ.

Эрийн гурван наадмын хүчит бөх, сур харваа, хурдан морь нь эрт дээр үеэс уламжилж ирсэн түүхтэй. Үүн дотроос сурын харваа нь зөвхөн тэмцээн бус Монголын өв соёл, уламжлал, зан заншлыг хадгалж ирсэн онцлогтой юм.

Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харвааны аваргууд өнөөдөр тодорч маргааш Буриад сурын харваагаар үргэлжлэн явагдана.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна