Аймгийн Алдарт уяач Ч.Алтансүх: Нутгаасаа гарахад аав минь төрийн наадам том шүү гэж анхааруулсан


-Сайхан баярлаж байна уу? Баярын сэтгэгдлээсээ бидэнтэй хуваалцаач?
-Баярлалаа. Нар хур тэгширсэн эх орны маань баяр наадам үнэхээр сайхан болж байна. Анх удаагаа төрийн наадамд ирж уралдаад морь айрагдуулсандаа сэтгэл их өндөр байна.
-Хэр итгэлтэй байв даа?
-Миний ажиглалтаар өчигдөрөөс их сайхан болоод ирсэн юм. Тийм болохоор гайгүй давхина гэж бодож байсан ч айрагдана гэж санаагүй.
-Хаанаас ирсэн билээ?
-Өмнөговь аймгийн Цогтцэцийн ар дээрээс ирлээ дээ. 600-гаад км-ын хол орших өмнийн цэнхэр говиос улсынхаа нийслэлийг зорин ирсэн нь хэргээ гаргалаа. Энэ удаад гурван насны морьтой ирсэн. Маргааш нэг бүдүүн морио мордуулна. Бас нэг соёолон байна.
-Хэр олуулаа ирсэн бэ?
-Нэлээн олуулаа нутгаасаа гарсан байгаа.
-Айрагдсан хар мориныхоо угшил гарвалын талаар бидэнд сонирхуулаач?
-Зүүн зүгийн угшилтай адуу байгаа юм. Ноднин намар авчирсан, битүү үрээ байгаа юм. Эцэг эх нь Сүхбаатарын Онгон, Баяндэлгэрийн гаралтай. Энэ жил гурав дахь наадамдаа уралдаж байгаа нь энэ.
-Өмнөх хоёртоо ямар амжилт гаргаж байсан юм бол?
-Өмнөговь аймгийн Ханбогд сумын галын наадамд аман хүзүүдсэн. Мөн аймгийн баруун бүсийн уралдаанд түрүүлсэн. Гурав дахь айраг нь энэ болж байна.
-Хэд дэх жилдээ морь уяж байна вэ? Бусад морьд тань ямар ямар амжилт гаргаж байв?
-Арваад жил уяж байна. Аймгийн хэмжээний амжилт гаргасан морьд нэлээн олон бий. Манай аав Дундговь аймгийн Луус сумын уугуул хүн. Аймгийн Алдарт уяач цолтой Чулуун гэж хүн бий. Аавын минь олон сайхан хурдан буян манайд бий. Би сая Луус сумынхаа унаган адуу авчирсан, уралдуулна даа. Юм дуулгана даа гэсэн олон сайхан адуу байна. Нэг соёолон бий.Өмнөговь, Дундговийн том наадмуудыг алдаггүй энэ жил долоон настай алаг морь бий.
Аав маань адууныхаа цусыг сэлбэх тал дээр ихэд хичээнгүйлэн ажилласан. Аавын буянгаар адуунууд маань хурдан байна. Сүүлийн хэдэн жилээс дахин сайжруулах санаатай Сүхбаатар, Дорнод зэрэг адуу сайтай аймгуудаас авч байна.
-Аав тань одоо морь уяж байна уу?
-Энэ жил уясангүй. Тэрнээс байнга л уяж ирсэн.
-Холын замд гарах гэж байгаа хүүдээ уяач аав нь юу гэж захьсан болоо?
-Хэлэлгүй яахав. Төрийн наадам том доо. Хэн хүссэн нь уралдчихдаг юм биш. Гучин айраг түрүүг нь оноотсон том хүмүүс байдаг юм шүү дээ. Хүүгийн минь аз хийморь мэдэж дээ гэж билээ. Ер нь унасан хүүхэд, уяач, морь гурвын аз жигд тэнцэж байж л амжилт гаргадаг юм болов уу. Яг энэ мөчид ингэж бодоод л зогсож байна.
-Түрүү жилээс эхлэн ялгаж уралдуулах болсон нь улсын наадмыг зорих урам зориг нэмсэн хэрэг болсон болов уу?
-Тэгэлгүй яахав. Хөдөөгийн эгэл уяачид бидэнд эрлийз адуу тэр бүр байхгүй л дээ. Эрлийз адуу уяж уралдуулж байсан ч таатай санагдаагүй. Одоо бол цэвэр монгол адуугаараа л наадаж байна даа. Монгол адуугаараа нутагтаа зүтгэж үзлээ. Энэ нь урам нэмсэн учраас газрын холыг ажралгүй л хотыг зорьсон маань энэ дээ.
-Хар морь ямар уяаны онцлогтой вэ?
-Битүү үрээ. Урд зүгтээ хурдан санагдсан юм. Зүүнтээгээс авахад л нүд унагасан амьтан байсан. Толгой, дөрвөн тулгуур, ууц гээд л олон зүйлийг нь харж авсан.
-Багын л хурдан морь унадаг хүү байсан болов уу?
-Тийм шүү. Аав маань морь уядаг болохоор ухаан орсон цагаасаа л адууны дэргэд хүн боллоо гэх үү дээ.
-Магадгүй өнөөдрийн наадамд сэтгэлд хамгийн тод үлдэх бизээ. Ер нь аавтайгаа наадсан сайхан наадмын дурсамжаар яриагаа үргэлжлүүлээч?
-Манай аав олон сайхан хурдан морьтой байлаа. Аавын маань соёолон аймгийн наадамд түрүүлж байсан тэр мөчийг би дурсах дуртай. Энэ мэт олон сайхан наадмыг үзэж байна. Мэдээж энэ өдөр эр хүний маань баяр бахдалыг мэдрүүлсэн сайхан өдөр болж байна.
-Баярлалаа. Уясан болгон тань хурдан байх болтугай.
-Баярлалаа. Хар үрээ маань айрагдсан үнэхээр баяртай байна. Энэ бол аавын минь буян юм даа. Төрсөн нутгийн зон олондоо баярын мэнд хүргэе. Сайхан наадаарай.
П.Ундраа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
50 минутын өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
1 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
-
3 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
5 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
6 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
21 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
22 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
23 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
7-р сарын 02 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд- Тод манлай уяач С.…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
-
2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
-
2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
-
2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
-
2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
-
2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
-
2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
-
2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
-
2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
-
2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
-
Өчигдөр, 12:43 минут АХ-104 жилийн ойд эхний 10-т хурдалсан азарганууд
-
Пүрэв, 12:57 минут АХ-ын 104 жилийн ойн эхний 10-т хурдалсан хязаалан…
-
Өчигдөр, 17:51 минут Уралдаанч Б.Эрдэнэбилэг: Бөмбөгөө ахыгаа нэг оруул…
-
Өчигдөр, 16:21 минут Ж.Түмэн-Өлзийн бор шүдлэн түрүүллээ
-
3 цагийн өмнө З.Мэндсайханы хул соёолон түрүүллээ
-
Пүрэв, 10:07 минут Хүйн долоон худагт хязаалангийн эргэн тойронд
-
Өчигдөр, 11:58 минут МУАУ И.Золбоогийн хүрэн халзан азарга түрүүллээ
-
Өчигдөр, 08:27 минут 153 азарга бүртгүүлжээ
-
21 цагийн өмнө Л.Анхбаатарын хүрэн халзан морь түрүүллээ
-
Пүрэв, 12:07 минут Б.Гантигийн сартай хүрэн хязаалан түрүүллээ
-
21 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
-
Өчигдөр, 08:49 минут Фото - Азаргаа мордуулав
-
Пүрэв, 10:17 минут Хязаалан 256 бүртгүүлжээ
-
Пүрэв, 13:47 минут 225 шүдлэн бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Амарсанаа: Баянхонгороос анх у…
-
Өчигдөр, 17:39 минут Б.Лхагвацэрэн:Таван жилийн дараа төрийн наадмын хи…
-
Өчигдөр, 15:09 минут Тод манлай уяач О.Батбилэг:Түрүүлэх байх гэж бодсо…
-
Өчигдөр, 18:19 минут Манлай уяач Х.Улам-Өрнөх: Морь айрагдана гэдэг оло…
-
6 цагийн өмнө 195 соёолон бүртгүүлжээ
-
23 цагийн өмнө 210 их насны морь бүртгүүлжээ
-
4 цагийн өмнө МУ-ын Алдарт уяач Ч.Уламбаяр: Дөрвөн настай морины…
-
5 цагийн өмнө Фото - Соёолон мордуулахын эргэн тойронд
-
22 цагийн өмнө Уралдаанч Ц.Түвшинсайхан: Ээжээ, ааваа хүү нь түрү…
-
1 цагийн өмнө Уралдаанч Н.Боорчи: Шүдлэн түрүүлгэж, соёолонгоо …
-
50 минутын өмнө Хамгийн бага нас дааганы уралдаанд 240 даага бүртг…
-
2 цагийн өмнө АХ-ын 104 жилийн ойн эхний 10 соёолонгууд
Сэтгэгдэл бичигдээгүй байна