Аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэн: Аймгийнхаа аварга хүлэг шалгаруулах уралдаанд мөн айрагдсан

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 10 -нд

-Баяр хүргэе. Үрээ чинь аман хүзүүнд хурдаллаа?
 -Тэглээ.  Төрийн наадмын эхний өдөр морь айрагдуулсандаа баяртай байна. Улсын наадмаа зорьж  Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас ирсэн.
-Буурал үрээ өмнө нь ямар амжилт үзүүлж байсан бэ?
-Өнгөрсөн жил даагандаа Дорноговь аймгийн наадамд айрагдаж байсан адуу. Өнөө хавар аймгийнхаа Аварга хүлэг шалгаруулах уралдаанд айрагдсан.
-Сүхбаатарчуудаа  юу гэж дамжуулах бол?
-Энэ жил манай аймгийн 70 жилийн ой болно.  Мөн Алтан Дарь-Эхийн овооны тахилгатай. Тод магнай сэтгүүлээр дамжуулаад Монголынхоо нимйт ард түмэнд болон Сүхбаатарчууддаа аз жаргал хүсч, сайхан наадахыг ерөөе.

Г.Оюун-Эрдэнэ

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна