236 азарга гарааны зурхай хөдөллөө

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд


Их  монгол улс  байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарга гарааны зурхай руу гарлаа.   Газар газрын  шандаст хурдан 251 хүлэг бүртгүүлснээс гарааны  зурхай руу 236 ажнай гарсан байна. Азарганы уралдаанд төрийн наадмын түрүү аймгийн Алдарт уяач Х.Цогтсайханы Сүмбэн зээрд,  Д.Мөнхцогийн Цоглог зээрд, Б.Наранхүүгийн хээр, Манлай уяач Д.Бат-Эрдэнийн Тугал ухаа, Алдарт уяач С.Төмөр-Очирын Ембүү зээрд, Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд зэрэг олон хурдан хүлгүүд  өнгө нэмэх юм.
А.Болд

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна