УИХ-ын гишүүд одтой байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Азарганы уралдаанд эхний аравт хурдалсан хүлгэдээс гурав нь УИХ-ын гишүүдийн адуу байлаа. Манлай уяач , “Ажнай” корпорацийн   Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн  Улс халзан  азарга түрүүлсэн бол, Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул УИХ-ын гишүүн асан, Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд айргийн гуравт хурдалж, Хөвсгөл аймгийн уугуул, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгийн буурал наймаар давхисан. Ийнхүү төрийн их баяр наадмын хурдан азарганы уралдаанд төрийн түшээд одтой байлаа.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна