Хоёрын даваа эхэллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

Тулгар төр байгуулагдсаны 2221 жил, Их Монгол улсын 806 жил, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 101 жил, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмын хүчит бөхийн барилдааны хоёрын даваа эхэллээ.

Энэ жилийн баяр наадамд даян аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням, улсын арслан Д.Ганхуяг, Б.Ганбат, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал, Д.Мөнх-Эрдэнэ, улсын гарьд П.Сүхбат, Н.Ганбаатар, улсын заан М.Баяржавхлан, Д.Рагчаа, Ц.Баярсайхан, Ц.Мягмарсүрэн, Д.Хишигдорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нарын  тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой хүчит 512 бөх зодоглож байгаа билээ.

Яг энэ цаг мөчид хоёрын даваа үргэлжилж байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна