Нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайхан:”Манай адуу жигдхэн сайн байгаа”

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 11 -нд

-Таны адуу гарсан цагаасаа өнгөлсөөр аман хүзүүнд хурдаллаа. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Баяртай сайхан байна.

-Ембүү хул хаанахын адуу вэ?

-Хул морь маань Сүхбаатар аймгийн Асгат сумын уугуул малчин Дуламрагчаа гэдэг хүний унаган адуу. Өнгөрсөн жил төрийн наадамд дээгүүр сайхан давхисан.

-Энэ жилийн наадамд та нийт хэдэн насны хичнээн адуутай ирсэн бэ?

-Дөрвөн насны адуутай ирсэн. Өчигдөр шүдлэн зургаалсан. Өнөөдөр их морь аман хүзүүнд хурдаллаа. Энэ жил манай адуу жигдхэн сайн байгаа.

-Маргаашийн уралдаанууддаа амжилт гаргаарай. Ярилцсанд баярлалаа

Ш.Бадмаа

 

 

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна