Эхний аравт хурдалсан даагануудын фото

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 12 -нд

Газар газрын 300-гаад хурдан буян тоосоо өргөснөөс Өвөрхангай  аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн  хээр халзан түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан, айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Далайн  ухаа, айргийн дөрөвт Ховд  аймгийн Дөргөн сумын уугуул "Гарьд зам" Н.Батбаярын халтар, айргийн тавд Төв аймгийн Баян сум П.Энхмөнхийн  халиун, зургаад  Говь-Алтай аймгийн Чандмань сумын уугуул Ж.Энхболдын халтар, долоод Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай коншстракшин”ХК-ийн захирал, Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хул, наймд Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Ц.Баярхүүгийн зээрд, есөд Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул П.Сэргэлэнгийн хул, аравд Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул М.Ганболдын хээр тус тус хурдаллаа.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна