МУ-ын Манлай уяач Д.Одгэрэлийн хар бор түрүүллээ

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 13 -нд

Хараа бага хурдын нэг түрүү, Сэлэнгийн бүсийн нэг айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Н.Алдарын бор хээр даага тэргүүтэй хурдан эрлийз насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэлийн хар бор даага  түрүүлж, аман хүзүүнд Б.Наранхүүгийн халтар давхиж, айргийн гуравт Н.Алдарын бор хээр , айргийн дөрөвт З.Ганбаатарын халиун, айргийн тавд Ш.Лхамсүрэнгийн зээрд тус тус хурдаллаа.

Г.Оюун-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна