АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан морьдын цуваа
А.Тэлмэн
Азарга
Их монгол улс байгуулагдсаны 806 жил, АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын хурдан азарга уралдаанд улс ,бүс, их хурд уралдаануудын түрүү айргийн эзэд мордсон энэхүү уралдааныг Манлай уяач Д.Бат-Эрдэнийн өнгөрсөн жилийн түрүү, бүсийн наадмын нэг айргийн эзэн Улс халзан магнайдаа тоосгүй өнгөллөө. Харин аман хүзүүнд Ц.Бямбасайханы хээр, айргийн гуравт Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Тод манлай уяач Г.Батхүүгийн Соёмбо зээрд, айргийн дөрөвт519 дугаартай унаач хүүхэдтэй хонгор, айргийн тавд 928 унаач хүүхэдтэй хээр азарга тус тус хурдалж, уясан эзэн , унасан хүүхэд наадамчин олноо баясгалаа.
Их нас
Оч бутаргаж, гал маналзуулсан 400 гаруй хурдан хүлгийг МУ-ын Манлай уяач, “Алтай констракшн” ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хүрэн магнайллаа. Харин аман хүзүүнд Гачууртын уяачдын холбооны тэргүүн, нийслэлийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул, айргийн гуравт бүсийн наадмын түрүү, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Баясгалангийн хүрэн, айргийн дөрөвт “Дүнжингаравын хурд-2012” хаврын бүсийн уралдааны аман хүзүү, Шадар сайд, ММСУХ-ны тэргүүн М.Энхболдын хүрэн халзан, айргийн тавд улс бүсийн нэг түрүү, таван айргийн эзэн, Тод манлай уяач С.Ганхуягийн бор тус тус хурдаллаа.
Бид тун удахгүй баяр наадмын комиссын албан ёсны мэдээг хүргэх болно. Морьтон монголчуудын мөнхийн омогшил “Тод магнай” сайттай хамт байгаа уншигч та бүхэндээ баярлалаа.
Соёолон
Хийморь далласан хурдан соёолонгын уралдаанд улс бүсийн наадамд тод магнай торгон жолоогоо өргүүлэн тэргүүн юугаа мялаалгаж байсан газар газрын шандаст 236 үрээнээс Өмнөговь аймгийн Цогтцэций сумын уугуул Х.Түмэнбаярын халтар магнайдаа тоосгүй түрүүлэн ирж уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо цэнгүүллээ. Харин аман хүзүүнд Манлай уяач,"Алтай констракшн" ХК-ийн захирал Х.Бат-Эрдэнийн хонгор, айргийн гуравт Архангай аймгийн Чулуут сумын уугуул, ХХААХҮЯ-ны сайд Т.Бадамжунайгийн хүрэн, айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Орхон сумын уугуул, аймгийн Алдарт уяач С.Ганболдын хонгор буурал, айргийн тавд Өмнөговь аймгийн Манлай сумын уугуул О.Мөнхтайваны хээр тус тус хурдаллаа. Бид хэдхэн хоногийн дараа хурдан морины комиссын албан ёсны мэдээг хүргэх болно. Морьтон монголчуудын мөнхийн омогшил "Тод магнай" сайттай хамт байгаа эрхэм уншигч та бүхэндээ баярлалаа.
Хязаалан
Ардын хувьсгалын түүхт 91 жилийн ой, үндэсний их баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд 300 гаруй хурдан буян шандас шалгаснаас, Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн зээрд магнайдаа тоосгүй түрүүлж, наадамчин олны уухайд түрэгдлээ. Харин аман хүзүүнд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Д. Баянбатын хонгор хурдаллаа. Хонгор үрээний уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулжээ. Харин айргийн гуравт Завхан аймгийн Яруу сумын уугуул "Тавантолгой транс" захираль аймгийн Алдарт уяач Д,Давгадоржийн зээрд,айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Нямлхагвын хээр айргийн тавт Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Дайдийхүүгийн Баяргаагын шувуухай хүрэн тус тус хурдалжээ. Одоо хурдан морины салбар комисс хуралдаж байна.Дашрамд сонирхуулахад айргийн таван хязаалангийн хоёрыг нь буюу Д.Баянбатын хонгор, Д.Дагвадоржийн зээрдийг уяаг Тод манлай уяач Д.Даваахүү тааруулсан юм.
Шүдлэн
294 үрээ бүртгүүлснээс 40 гаруй нь сэрвээний өндрөөр хасагдаж 250 гаруй хурдан буян гарааны зурхай руу хөдөлсөн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Газар газрын хурдан тууртуудаас шандсаараа шалгарсан тэрхүү ажнай бол Дорнод аймгийн Баян-Уул сумын уугуул, “Чандмань тал” ХХК-ийн захирал Ж.Энхболдын зээрд юм. Өнгөрсөн жил даагандаа улсын наадамд дөрөвт давхиж байсан энэ хурдан буян ийнхүү төрийн наадмын түрүү боллоо.
Харин аман хүзүүнд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул, аймгийн Алдарт уяач Г.Нямцэрэнгийн хар хурдалсан байна. Айргийн гуравт Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул аймгийн Алдарт уяач Т.Ганзоригийн хар хурдалжээ. Б.Ганзориг уяач ийнхүү сүүлийн гурван жил дараалан төрийн наадамд морь айрагдуулж байгаа юм. Айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Сүхбаатарын хээр давхижээ. Хээр үрээ өнгөрсөн жилийн аман хүзүү Б.Наранхүгийн хээр азарганы төл бөгөөд өвлийн уралдаануудад тогтмол дээгүүр давхиж байсан юм. Айргийн тавд Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул аж үйлдвэрийн Гавьяат ажилтан Т.Гантөмөрийн халтар тус тус давхижээ. Харин зургаад нийслэлийн Алдарт уяач, “Гачуурт хурд” уяачдын холбооны тэргүүн Ү.Атарсайханы халтар Халтар үрээ энэ хавар болсон олон уралдаануудад түрүүлж айрагдсан юм.
Даага
Өхөөрдөм хөөрхөн дааганы уралдаанд газар газрын 300-гаад хурдан буян тоосоо өргөснөөс Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Б.Батдэлгэрийн хээр халзан түрүүлж, аман хүзүүнд Дундговь аймгийн Хулд сумын уугуул Ц.Ганхүүгийн хонгор халзан, айргийн гуравт Увс аймгийн Зүүнговь сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Б.Далайн ухаа, айргийн дөрөвт Ховд аймгийн Дөргөн сумын уугуул "Гарьд зам" Н.Батбаярын халтар, айргийн тавд Төв аймгийн Баян сум П.Энхмөнхийн халиун тус тус хурдаллаа.
Эрлийз дээд
44 хурдан хүлгээс гарсан цагаас өнгөлж, хагас километр тасарсан Архангай аймгийн Ихтамир сумын уугуул Г.Тэмүүлэнгийн хар, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр өгөө аваатай явсаар барианы зурхайд Г.Тэмүүлэнгийн Дөлгөөн хар хол тасархай түрүүлж, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын уугуул, Б.Ганбаярын хээр халзан хурдаллаа. Харин айргийн гуравт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул Г.Мөнхсайханы хээр, айргийн дөрөвтСэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул “Зоос” галын уяач Д.Батбаярын бор, айргийн тавд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын уугуул ГЕГ-ын дэд дарга Б.Цэрэнбалтавын хээр тус тус хурдаллаа.
Эрлийз дунд
Нийт 64 дунд нас бүртгүүлснээс 61 хурдан буян гарааныы зурхайгаас эргэж бүсийн наадмын нэг айргийн эзэн Говь-Алтай аймгийн Жаргалант сумын уугуул А.Ариунсайханы зээрд түрүүлж, улс бүсийн нэг түрүү хоёр айргийн эзэн Х.Бат-Эрдэнийн сартай хээр аман хүзүүдэн, айргийн гуравт Орхон аймгийн Жаргалант сумын уугуул Ц.Буянбаатарын хул, айргийн дөрөвт Өвөрхангай аймгийн Бүрд сумын уугуул Ч.Бүргэдээгийн бор, айргийн тавд Дундговь аймгийн Луус сумын уугуул С.Шинэбаатарын хээр тус тус хурдаллаа.
Эрлийз доод
Хараа бага хурдын нэг түрүү, Сэлэнгийн бүсийн нэг айргийн эзэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын уугуул Н.Алдарын бор хээр даага тэргүүтэй хурдан эрлийз доод насны морьд уралдаанд МУ-ын Манлай уяач Д.Одгэрэлийн хар бор даага түрүүлж, аман хүзүүнд Б.Наранхүүгийн халтар давхиж, айргийн гуравт Н.Алдарын бор хээр , айргийн дөрөвт З.Ганбаатарын халиун, айргийн тавд Ш.Лхамсүрэнгийн зээрд тус тус хурдаллаа.
Г.Оюун-Эрдэнэ
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна