Хурдан морь унаач хүүхдүүд “Алтан гэрэгэ” авлаа
А.Тэлмэн
Хурдан морь унаач хүүхдийн хөдөлмөрийг үнэлэх үнэлэмжийг “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяр бодитоор өсгөлөө. Тэрээр улсын баяр наадамд хурдан морио айрагдуулж түрүүлүүлсэн 30 хүүхдэд нэг сая төгрөгтэй тэнцхүйц 960-ийн сорьцтой 14 грамм алтан гулдмай бүхий Алтан гэрэгэ гардууллаа.
“Цэнгэлийн манлай” гал дээр ирж шагналаа авсан Дарьганга нутгийн уугуул Баянхүүгийн Ёндонсамбуу хэмээх 11 настай хүүг Д.Ганбаяр захирал Орос гуравдугаар сургуульд суралцахыг хүсвэл сургалтын төлбөр, орон сууцны асуудлыг шийдвэрлэхээ амлалаа. Харин Ёндонсамбуугийн өвөө С.Гүрдагва нь “Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаярт хурдан удмын хүлэг морьдынхоо угшилтай даага бэлэглэлээ.
Нэг сая төгрөгтэй тэнцэхүйц “Алтан гэрэгэ”-г мөн нь Б.Солонго хэмээх охин хүртсэн юм. Энэ жилийн дааганы уралдаанд 251 хурдан хүлэг уралдсанаас 10 настай Б.Солонгын унасан Өвөрхангай аймгийн Бүрд сумын уяач Г.Батдэлгэрийн хар халзан, чандмань тамгатай даага түрүүлсэн юм. Мөн найман настай Гансүхийн Сүхбат хүү их насанд Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн” компанийн Хадбаасангийн Бат-Эрдэнийн хүрэн зүсмийн саран дэвсгэртэй чандмань тамгатай их насны морийг унаж түрүүлсэн бол соёолонгийн уралдаанд Х.Бат-Эрдэнийн хонгор зүсмийн тангад тамгатай морийг аман хүзүүнд хурдлуулж хоёр алтан гэрэгэний эзэн боллоо.
Хүрэл зэвсгийн үеийн шар хүрэн гэрээр зочилсон хөгшид хар цагаан туганд хүндэтгэлтэйгээр мөргөж байсан. Энэ сайхан гэрийг “Монгол глобал” компанийнхан Шинжлэх ухааны академийн инноваци хариуцсан мэргэжилтэн, доктор профессор Г.Алтангэрэлийн зөвлөгөөгөөр хийжээ. Монголд өмнө 13 дугаар зууны үеийн гэрийг нарийн судлан судалгааны үндсэн дээр хийсэн тохиолдол байхгүй юм байна. Гэрийн бүх эд хэрэгслийг түүх судлан, урлан бүтээсэн байна. Гэрийн хойморт алтан шонхор бүхий их эзэн хаан Чингисийн хөөмөл, хоёр талд нь хар цагаан сүлд байрлуулжээ. Цагаан сүлдийг монголчууд баяр ёслолоор тахидаг байжээ. Гэрийн баруун талд Мөнх хааны тамганы бичээс, зүүн талд нь Чингис хааны “Алд бие минь алжааваас алжаатугай. Ахуй төр минь бүү алдартугай” гэсэн үгийг хуучин монгол бичгээр бичиж байршуулжээ. Гэрийн тооно нь нар сарны бэлэгдэлтэй. Хадны сүг зургаар чимэглэсэн. Хас тэмдэгтэй, түмэн наст хээтэй. Ноён уулын булшнаас олдсон түүхийн эх сурвалжаас судлан мэдсэн бүхнийг энэ гэрт шингээхийг хичээсэн гэж Д.Ганбаяр ярьж байлаа. “Монгол глобал” компанийн хамт олон энэ жилийн баяр наадмаар хамгийн олон зочид, найз нараа хаан шиг хүлээн авч хүндэтгэсэн бөгөөд “Цэнгэлийн манлай” галд 5600 орчим зочид ирсэн гэнэ. Цэвэрхэн галыг шалгаруулдаг бол “Цэнгэлийн манлай” торойн шалгармаар байлаа. Тэдний гал орчимд ширхэг ч шүдэнзний мод байхгүй цэвэрхэн. Хотын төвд ч байхгүй цэвэрхэн ОО-д тухлах боломжийг бүрдүүлсэн. Булган аймгийн Могод сумнаас авчирсан сэнгэнэсэн сайхан айргаар дайлж байлаа.
“Монгол глобал” компаний хамт олон наадмаар ажиллаж ирсэн зочдод үйлчилж тэднийг баярлуулж байгаадаа өөрсдөө маш их баяртай “Ингэж ажиллаж байгаа нь бидэнд нэр төрийн хэрэг” хэмээн бахархаж байсан. Зохион байгуулалт сайтай, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг тэднээс сурах зүйл их байгаа ажээ.
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна