Түрүү соёолонгийн унаач Б.Төртогтох: Соёолон түрүүлгэсэндээ баяртай байна

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 19 -нд

-Соёолон түрүүлгэсэн мундаг унаач маань хэдэн жил морь унаж байна?
-Энэ жилийн наадамд соёолон түрүүлгэсэндээ маш их баяртай байна. Зургаа дахь жилдээ морь унаж байна л даа.
-Өөр ямар ямар наадамд амжилттай уралдаж байсан бэ?
-Олон наадамд уралдаж байна. Томоохон уралдаан гэвэл түрүү жил эрлийз уралдааны  дааганд түрүүлж байсан. Уржнан хишиг хүрэн азаргатай гурвалсан юм.
-Энэ жилийн хувьд хэдэн насны морь унаж байгаа вэ?
-Ер нь бол нас насны морь унадаг л даа. Энэ жилийн хувьд гурав дахь насаа уналаа.

Ш.Бадмаа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна