Арын хангайн шигшмэл хурд маргааш тодорно

А.Тэлмэн
2012 оны 7-р сарын 20 -нд

Арын хангайн хурдыг тодруулах уламжлалт уралдаан 7-сарын -21, 22-нд Эрдэнэмандал сумнаа зохион байгуулагдана. Бүх сумдын наадмын дээд гурван насны эхний есөн хүлэг урилгаар оролцдог энэ уралдаан гурван жил тутам болдог билээ. Архангай аймгийн Их тамир сумын уугуул "Эрдэнэс МГЛ"-ын орлогч захирал Г.Тэмүүлэнгийн санаачилгаар зохион байгуулагддаг уг уралдааны эхнийх 2010 онд болж байсан бөгөөд нутгийн шигшмэл хурдан хүлгүүдийг нэг дор цуглуулж аймгийнхаа хурдан хүлэг, шилдэг уяач, өмтэй сайхан наадсан тэргүүн сумаа шалгаруулсанаараа Монголдоо анхдагч наадам болж байсан юм. Бид уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно.
А.Энхжил


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна