Анхны аав хүү Гарамгай мэргэдүүд
А.Тэлмэн
Дэлтэй шувуу үүрсгэж, цэцтэй сум шуугиулан, иртэй бөх дэвүүлж нартад ганцхан монгол наадам дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Ардын Хувьсгалын 91-н жилийн ойн их баяр наадмын үндэсний сурын харваа аав хүү Гарамгай мэргэдийг төрүүлсэн содон түүхийг бичсэн гайхам наадгай болсон.
Монголын хамгийн өндөр буюу 89 настай харваач А.Цэвээн, 50 настайгаасаа эхлэн нум саадаг агссан бөгөөд, 1973 оны улсын баяр наадамд анх удаа түрүүлж, МУ-ын Мэргэн цолыг хүртэж байсан юм.
А.Цэвээн мэргэн монгол үндэсний сурын харваанд дөрвөн удаа түрүүлсэн тавхан харваачийн нэг бөгөөд 1977, 1984, 1988 оны наадмуудад түрүүлэн, Гарамгай мэргэн цолыг хүртсэн юм.
Харин түүний хүү, удамт харваач Ц.Хүдэрчулуун 1987 он буюу АХ-ын 66 жилийн ойн баяр наадамд анх түрүүлэн Мэргэн цолонд хүрчээ. Энэ цагийн онч мэргэн харваачийн нэг Ц.Хүдэрчулуун 1994, 2002 онуудад амжилтаа бататган дахин түрүүлж, хэдхэн хоногийн өмнө АХ-ын 91 жилийн ойн баярын үндэсний сурын харвааны төрөлд магнайлан МУ-ын Гарамгай мэргэн цолонд хүрээд байна.
Ийнхүү монгол үндэсний сурын түүхэн дэх дөрөв түрүүлсэн тавхан мэргэчүүлийн нэг А.Цэвээн, Ц.Хүдэрчулуун нар анхны аав хүү Гарамгай мэргэдүүд болж, шинэ амжилтыг тогтоолоо.
Үндэсний сурын түүхэн дэх шинэ амжилтын эздээс баярн сэтгэгдэл хуваалцсанаа хүргэж байна.
Гарамгай мэргэн А.Цэвээн: Сурын харваанд нэг орчихвол гарч чаддаггүй
-Хүү тань аавынхаа цолонд хүрлээ. Сэтгэл өндөр байгаа байх?
-Өө тэгэлгүй яахав. Өвөө нь хөл газар хүрэхгүй шахам баяртай сууна. Хүүдээ л их баярлаж байна даа.
-Шийдвэрлэх эгзэгтэй мөчид Гарамгай мэргэн хүүдээ сургаал айлдаж байгаа харагдсан. Юуг аминчлан захисан бол?
-Сайн харваарай л гэж захисан. Олон жил харваж байгаа туршлагатай хүн надаар зөвлүүлээд байх юу байхав. Гэхдээ бидний насныхан хэлэх гэснээ хэлж байж санаа нь амардаг улс. Тэгээд л өөрийнхөө санааг хэлсэн юм. -Танайхан үе дамжсан харваачид. А.Цэвээн мэргэний хамгийн анхны сум тавьсан наадмыг дурсмаар санагдчихлаа. Магадгүй олон жилийн дараах сонин түүх байх шүү?
-Би 1972 оноос эхлэн үндэсний сураар хичээллэж, нум эвшээлгэж байгаа хүн. Анхны жил ч яахав. Учраа ч мэдэхгүй шахам амьтан л харваж байлаа. Төрийн наадам гэж нэг иймэрхүү юм болдог юм байна гэсэн ойлголтыг аваад л харьсан даа. Харин дараа жил нь буюу 1973 оны наадамд түрүүлж, Мэргэн цол хүртэж байлаа. Тэр үед одоогоо бодвол залуу ч байж дээ. Залуу хүний хараа хурц гар чиг байлгүй яахав.
-Тэгэхдээ та чинь анх 50 настайдаа төрийн наадамд түрүүлж байсан юм байна шүү дээ?
-Тийм байна уу? Гэхдээ одоогоо бодвол залуу байж дээ. Одоо бол ёс болгож сум тавьж байна. Тэрнээс миний насныхан амжилт гаргана гэж юу байхав. Гэхдээ бас хоосон ч үгүй ээ. Хэдэн сум онолоо. Сурын харваа гэдэг нэг орчихвол гарч болдоггүй эд. Наадам дөхөхөөр гэгэлзээд л байдаг. Залуучууд сураар хичээллэх нь элбэг болж. Энэ их сайн. Бас үзэгчдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Үзэгчдийн уухай гэдэг их эрч хүч урам хайрладаг юм шүү дээ.
-Нумаа хийж байгаа юу?
-Одоо ч чадал барагдаад хийж чадахгүй болж байна. Миний хүү Хүдэрчулуун л намайг залгамжлан нум сум хийж байгаа даа. Залуу байхад нум сумаа янзлаад л, өөрөө хийгээд л харваад байдаг байсан. Нас өндөр болохоор чадалгүй болчих юм.
-90 шахсан буурал харваач сурын талбайд гарах нь үзэгч бидний хувьд бахархал байдаг. Дараа жилийн наадмаар дахин уулзъя.
-/инээв.сурв/ Мэнд сайхан байвал өвөө нь харванаа.
-Ярилцсанд баярлалаа. Урт насалж, удаан жаргаарай!
Гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун:Насан өндөр аавыгаа баярлуулсандаа хамгаас баяртай байна
-Улсын их баяр наадамд дөрөв дэхээ түрүүлж, аавынхаа цолонд эрэмбэлэгдэх болсон танд нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе?
-Үнэхээр их баяртай байна. Сэтгэл догдлоод юу хэлэхээ мэдэхгүй байна. Ямар ч байсан аавынхаа амжилтыг давтаж Гарамгай мэргэн цол авлаа. Төрийн наадамд дөрөв түрүүлнэ гэдэг маш хэцүү. Бэлтгэлээ сайн хийж, сэтгэл зүрхээ нум сумандаа зориулж чадсан учраас өнөөдрийн амжилтанд хүрлээ гэж бодож байна.
-Аавын захиас хэр нөлөөлөв?
-Тиймээ. Аав маань над дээр ирж “Миний хүү сайн харваарай” гэж хэлээд хоёр хацар дээр үнссэн. Өндөр настай аавыгаа баярлуулсандаа ах нь сэтгэл дүүрэн байна. Аав минь хамгийн их баярласан шүү. /хоолой нь зангирав.сурв/ Аавынхаа захиасыг биелүүлж, ах нь сайн харвасан шүү.
-Хэдийгээр гурван сум оноод түрүүлэх тань тодорхой болчихсон байсан ч хүмүүс дөрөв дэх сумаа оночихоосой гэж их хүлээж байсан?
-Оноё гэж маш их хичээсэн ч дутаачихсан. Гурав дахь сумаа оноод түрүүлчихлээ гээд бодонгуут нулимс өөрийн эрхгүй урсаад, гар чичрээд байсан юм. Нүд нулимсаар дүүрчихээд бай маань сайн харагдаагүй л дээ.
-Энэ жилийн наадмын онцлог нь юу байсан бол?
-Ер нь их онцлогтой болсон. Миний хувьд түрүүлсэн учраас энэ жилийн наадам их сайхан боллоо гэж хэлмээр байна. Үзэгчдийн тоо урьдны жилүүдээс илүү их дүүрэн байлаа шүү дээ. Дээрээс нь олон залуучууд сайн харваж байна. Ер нь залуучууд ихтэй наадам болсон л доо. Энэ бол нэг талаараа сурын спорт хөгжиж байгаагийн шинж юм шүү дээ.
- Ярилцсанд баярлалаа. Сум тань мэргэн байг!
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна