Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалтын тэмцээн Өмнөдэлгэрт боллоо
А.Тэлмэн
Дархан аварга Б.Бат-Эрдэнийн өлгий нутаг болох Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 2012 оны 21-ээс 23-ны хооронд улсын аварга шалгаруулах уургач, бугуйлч, эмнэг хангал сургагчийн тэмцээн болж өнгөрлөө. “Уран уургач, бугуйлч, эмнэг булгиулалт” нэртэй уг тэмцээн нь 22 дахь жилдээ уламжлал болон зохиогдсон бөгөөд жил бүр өөр өөр аймаг, суманд болдгоороо онцлог юм. Энэ жилийн ээлжит тэмцээнд 19 аймаг, нэг дүүргээс 200-аад тамирчин ирсэн. Дундговь, Баян-Өлгий, Өвөрхангай аймгууд тодорхой шалтгааны улмаас оролцож чадаагүй бөгөөд аймаг аймгийн шилдгүүд авхаалж самбаа, авъяас чадлаа гайхуулсан өргөн дэлгэр наадам боллоо. Тал бүрээс цугларч, морин дэл дээр салхи татуулан давхилдах залуусыг орон нутгийн нь батлан хамгаалах яамны дарга нар нь удирдан авчирсан аж. Хөөж, шургуулж уургалах, эмнэг булгиулах, хөөж, шургуулж бугуйлдах төрлөөр тэмцээний шалгаруулалт явагдсан бөгөөд тус бүр аваргуудыг шалгаруулж, нэгдсэн дүнгээр багуудыг байр эзлүүлсэн. Уг тэмцээнд жил бүр амжилт гарган, медаль авдаг хоёр тамирчныг спортын мастер, нэг тамирчныг спортын дэд мастер цолоор, спортын мастер Ж.Цогзолмаад МУ-ын Манлай хүлэгч цол гардуулан шагналын хур буусан юм.
Мөн үндсэн тэмцээний хажуугаар аваргын нэрэмжит бөхийн барилдаан, холч морин уралдаан, Спортын мастер Ж.Цогзолмаад Манлай хүлэгч цол гардуулах ёслол, ухаант морьдын сонирхолтой үзүүлбэр, үдэшлэг цэнгүүн гэх мэт олон үйл ажиллагаа явагдсан билээ. Аварга өөрийн биеэр ирэн хоёр өдрийн туршид наадамчин олонтойгоо хамт байж, нутаг нутгийн залуустай халуун сэтгэлийн яриа өрнүүлж байлаа. Энэ жилийн наадамд багаараа Дорноговь аймаг түрүүлж, Сэлэнгэ аймаг удаалж, Завхан аймаг гуравдугаар байранд орсон юм. Дараа жилийн наадмын тов Булган аймагт зохиогдохоор болсон билээ. Тэмцээний хөтөлбөрт тусгагдсанаар Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын үзэсгэлэнт, түүхийн дурсгалт газар болох “Балдан Бэрээвэн” хийдрүү нэг өдрийн аялалаар тэмцээнд хүрэлцэн ирсэн бүх багууд явцгаасан билээ. Хур бороо дагуулж хувьтай хүмүүс нэгэн дор цугларсан, монгол эр хүний шалгуур энэхүү тэмцээн нь үзэх харах сонинтой үнэхээр сайхан болж өнгөрснийг энд дуулгахад таатай байна.
Ш.Бадмаа
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
7-р сарын 12 -нд Н.Ариунбилэгийн хээр даага түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан соёолонг… -
7-р сарын 12 -нд Ч.Батжаргалын хонгор халзан түрүүллээ -
7-р сарын 12 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны… -
7-р сарын 12 -нд 231 соёолон бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд Жигүүр халтар Даян түмэн эх боллоо -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан азаргану… -
7-р сарын 11 -нд 260 их насны морь бүртгүүлжээ -
7-р сарын 11 -нд АХ-ын 105 жилийн ойд Н.Хүрлээгийн шарга азарга түр… -
7-р сарын 11 -нд 141 хурдан азарга бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойн сонгомол ангиллын хурдан морь… -
7-р сарын 10 -нд Сонгомол дунд ангиллын уралдаанд 113 хурдан хүлэг …
-
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан ш… -
7-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач Э.Ариунболдын халзан шүдлэн тү… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 223 хурдан шүдлэн бүртгүүлжээ -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан х… -
7-р сарын 10 -нд Х.Улам-Өрнөхийн хурдан хээр хязаалан түрүүллээ -
7-р сарын 10 -нд Гарааны зурхай руу 180 хязаалан хөдөллөө
-
7-р сарын 10 -нд Хүйн долоон худагийн эргэн тойронд -
7-р сарын 10 -нд МУ-ын Манлай уяач Б.Сүхбаатар: Хэмжилтэнд сэтгэл х… -
7-р сарын 10 -нд АХ-ын 105 жилийн ойд 242 хязаалан бүртгүүлжээ -
2026 оны 2-р сарын 11 -нд Айл хэсье, адуу харъя-Г.Хадбаатар -
2026 оны 2-р сарын 08 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МО… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ АЗАРГА -
2026 оны 2-р сарын 04 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Хурдан адуу үржүүл… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УРАЛДААНЧ Х… -
2026 оны 2-р сарын 04 -нд 2025 ОНЫ МОНГОЛ УЛСЫН ӨНДӨР ЧАНСААТАЙ УЯАЧИД -
2026 оны 1-р сарын 04 -нд Мөлүү хээр -
2026 оны 1-р сарын 02 -нд "Их хурд-10" уралдааны сонгомол дээд насны ангилал… -
2025 оны 12-р сарын 25 -нд "Солиоруулдаг" Соёмбо -
2025 оны 12-р сарын 18 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач О.… -
2025 оны 12-р сарын 18 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 07 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 12-р сарын 03 -нд Эндүүрэгдээд эзнээ олжээ -
2025 оны 12-р сарын 01 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 30 -нд Ярилцах болзол хангагдав -
2025 оны 11-р сарын 26 -нд Шөвгөр зээрдээ дурсах уу? -
2025 оны 11-р сарын 26 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 11-р сарын 26 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 23 -нд Янзага зээрд -
2025 оны 11-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура… -
2025 оны 11-р сарын 19 -нд Элдэв-Очирын Ариунболд хэмээх идэрхэн уяачийн туха… -
2025 оны 11-р сарын 12 -нд Бар жилийн унаганууд бүгд айрагдав -
2025 оны 11-р сарын 12 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Т.… -
2025 оны 11-р сарын 11 -нд Эр улсын нөхөрлөл Их хурдын айраг хүртээсэн нь -
2025 оны 11-р сарын 02 -нд Цадиггүй Цагаанаа -
2025 оны 10-р сарын 31 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: МУ-ын Алдарт уяач … -
2025 оны 10-р сарын 31 -нд Мөрөөдөл биелүүлэх Мөнгөн -
2025 оны 10-р сарын 01 -нд Эрдэмт уяачид, эрэмгий хүлгүүд: Тод манлай уяач Г.… -
2025 оны 10-р сарын 01 -нд Уралдаанч Б.Мөнхбилэг: Манай найзууд дунд надаас ө…

Сэтгэгдэл бичигдээгүй байна